10-р сарын 13-нд худалдаан албан ёсоор гарах Британий алдарт KEANE хамтлагийн 3 дахь бие даасан цомог Perfect Symmetry өөрийнхөө нууцыг эхнээс нь задалсаар байна. Q Awards-2008-д шилдэг дуугаар нэр дэвшээд байгаа Spiralling, өнгөрсөн долоо хоногийн Британий хэд хэдэн ФМ-ийн санал асуулгийн дүнд хит синглээр тодроод байгаа The Lovers Are Losing гээд нийт 4 дууг нь бид хэдийнээ сонсоод байсан бол өчигдөр тэд өөрсдийн сайтаараа дамжуулан магадгүй хамтлагийн анхны цомог Hopes And Fears-ээс илүү амжилт олох боломжтой гэгдэж буй Perfect Symmetry цомгийн artwork-оо олонд ил болголоо. Хамтлагийн гол гишүүн, төгөлдөр хуурч, дууг зохиогч Тim Rice-Oxley-ийн хэлснээр энэ бол зөвхөн эхлэл, удахгүй бид бусад artwork-ийг харах бөгөөд өмнөх цомог Under The Iron Sea шиг дуу болгон, сингль болгон өөрийн өнгө төрхийг гаргах artwork-той байх бололтой. Britpop стилээр уран бүтээлээ туурвидаг, Грэммид 2 ч удаа нэр дэвшээд буй Keane хамтлаг 9-р сарын 29-нд Perfect Symmetry-д багтах бүх дуунуудаа өөрсдийн London-ий Kentish Town-д анх удаа тоглох ажээ. Үргэлжлүүлэх товчин дээр дарж Keane хамтлагийн 3 дахь цомог Perfect Symmetry-ийн cover-той танилцан, сэтгэгдлээ үлдээгээрэй...




Энэхүү artwork нь Солонгосын уран бүтээлч Osang Gwon-ий тусгайлан хийсэн загвар бөгөөд Perfect Symmetry нэрэнд тохирсон хэд хэдэн санаануудыг нийлүүлэн, тэдний энэ цомгоо бичүүлсэн Берлиний Bauhaus Movement-ий нэгдлүүдээс тогтсон, өнгө болон дүрснүүдийн хурц шийдэл бүхий бүтээл болсон гэж дүгнэж байна.
Posted by Uundaa