Британий алдарт Coldplay хамтлагийн фенүүдийн тэсэн ядан хүлээж байгаа LP4 энэ 6 сарын 16-нд худалдаанд гарах гэж байна. Гэвч өнөөг хүртэл хэн ч тэдний цомгийн ямар нэртэйгээр гарахыг мэдэхгүй байсан бол өнөөдөр энэ асуултын хариуг Rolling Stones сэтгүүл уншигчиддаа хүргэлээ.

Тэнд бичсэнээр бол өмнө нь coldplay.com дээр гарч байсан шиг Prospekt биш, www.slenderfungus.com дээр гарсан зураг шиг Famous Old Painters ч биш харин “Viva La Vidа or Death And All His Friends'” байх болно гэжээ. Death And All His Friends бол цомогт нь орсон дууны нэр бол VIVA LA VIDA нь “Live The Life” гэсэн утга бүхий Испани хэлц үг ажээ. Chris Martin хэлэхдээ...
“ Цомгийн маань ажил энэ 7 хоногийн сүүл гэхэд дуусах болно... Харин цомгийн маань title нь ........ Viva La Vidа or Death And All His Friend байх болно. Бид одоо tracklist-н дээрээ ажилласаар байна” гэжээ...
За тэгээд цааш нь хамтлагийн дуучин Chris Martin ярихдаа:
“ Энэ нэрийг өгөхөд Mexican зураач Frida Kahlo их нөлөөлсөн. Түүний гэрт байдаг том зургийг хараад шууд л өгөхөөр шийдсэн… Бидэнд хэн ч цомгийн маань нэрийг хараад Wow, it’s terrible гэж хэлэх ёстой нэр л хэрэгтэй байсан. Харин VIVA LA VIDA бол яах аргагүй зөв сонголт” гэжээ...
За ямартай ч байсан Coldplay-ийн улаан фенүүд цомгоо 6 сар гэхэд хүлээж авах нь ээ... Одоогоор шинэ цомогт нь орох “Violet Hill”, “42”, “Yes”, “Cemeteries of London”, Death And All His Friends”, “Life In Technicolor”, “Chinese Sleep Chant”, “Strawberry Swing”, “Reign Of Love” гэсэн дуунуудын нэр нь бидэнд мэдэгдээд байна. Харин 5 сард LP4-ийн эхний single болох “42” худалдаанд гарах ажээ.
Musicstreamnsong.blogspot.com удахгүй шинэ дуунуудын талаар pre-review хийх болноо...
posted by Uundaa


0 сэтгэгдэл :

Сэтгэгдэл бичих:


Таныг миний бяцхан хєгжмийн блогт зочилсонд баяртай байна. Та єєрийн сонирхдог хамтлагууд хэдэн онд ямар цомог гаргасан хэн хэн гэдэг дуучинтай, ямар vvрэг гvйцэтгэдэг, хувийн товч намтар зэргийг мэдэхийг хvсвэл энэ блогоос монгол хэл дээр авах боломжтой. хvсвэл ямар дуу, мэдээлэл авмаар байгаагаа мэдэгдэж болно. Мөн холбоос эвдэрснийг мэдэгдвэл даруй засах болно. Бичлэг захиалах бол RRS линк дээр дарна уу!

Таныг хvндэтгэсэн Admin.

Та yahoo avatar-тай коммент бичхийг хvсвэл NAME\URL-г сонгоод Name дээр yahoo-id-аа url-ыг хоосон үлдээнэ үү!