Анхны бие даасан цомог болох Release цомогоо 7-р сарын нэгэнд худалдаанд гаргаад байгаа A sound хамтлагийн талаар мэдээлэл хүргэе. 6-р сарын 28-нд "Ривэр саундс"-д Keane хамтлагийн дуунуудыг амьдаар дуулан монголын кеане гэдэгээ харуулж чадсан. Энэ нь Hi Fi Label болон River sound-ынхантай хамтарч дэлхийн нэртэй хамтлагуудын дууг “амьд”-аар цуврал болгон залууст хүргэх гэж буй аж. Зорилго нь хотын, “дажгүй” залуусын хөгжмийг сурталчлах юм.
7-р сарын 3-нд "хай фай мега сторе"-д цомогныхоо өдөрлөгийг хийх гэж байгаад онцгой байдал зарлагдсанаас хойшлогдон 9нд болохоор болсон байна. Цомог нь 8500 төгрөгийн үнэтэй зарагдаж байна.

A Sound хамтлаг нь дуучин, төгөлдөр хуурч, басс гитарчин, соль гитарчин, бөмбөрчин гэсэн таван гишүүнтэй. Байгуулагдаад хоёр жил болох гэж байна. Альтернатив чиглэлээр дуулдаг тэд бүгд 80-аад онд төрсөн, 25 орчим настай.
Дуучин: Ц.Тэмүүлэн /Анагаах төгссөн/
Төгөлдөр хуурч: Т.Пүрэвсүх /Хөгжим бүжиг төгссөн./
Басс гитарчин: Н.Мөнхболд
Бөмбөрчин: Пүрэв /Хөгжим бүжиг Оркестр бөмбөрийн анги төгссөн./
Соль гитарчин: Алтангэрэл

Хамтлагийн нэрний хувьд: Т.Пүрэвсүх: А гэдэг нь шилдэг тэргүүний гэсэн үг. Сурлагад ч гэсэн А дүн онц байдаг. Тэрэн шиг шилдэг хөгжим дугаралт гэж байгаан.
Хамлаг нэгдсэн: Тэмүүлэн: бид бүгд тус тусдаа тоглодог байсан. 2006 оны 9-р сарын 10нд энэ бүрэлдэхүүнээрээ нэгдсэн.
Бусдаас ялгарах онлог: Хамтлагийн маань хөгжимчид бүгд мэргэжлийнх. Энэ утгараа хамтарч ажилладаг. Мөн дуугаралт илүү ялгарах болов уу.

Хамлаг нь өөрсдөө дуугаа зохиодог бөгөөд монгол дууныхаа үгийг басс гитарчин харин англи дууныхаа үгийг дуучин нь, аяыг 2-уулаа зохиодог гэнэ.
from gogo.mn and Special thanx 131dg|BEK


1 сэтгэгдэл :


  1. oyuk utopia бичсэн...

    hey end metal band-uudin medelel tavij ugvul ih bayarlah bn.goy site bn.aimar taaladgjiin tsaashdiin medeelluud goy bh boltugai  

Сэтгэгдэл бичих:


Таныг миний бяцхан хєгжмийн блогт зочилсонд баяртай байна. Та єєрийн сонирхдог хамтлагууд хэдэн онд ямар цомог гаргасан хэн хэн гэдэг дуучинтай, ямар vvрэг гvйцэтгэдэг, хувийн товч намтар зэргийг мэдэхийг хvсвэл энэ блогоос монгол хэл дээр авах боломжтой. хvсвэл ямар дуу, мэдээлэл авмаар байгаагаа мэдэгдэж болно. Мөн холбоос эвдэрснийг мэдэгдвэл даруй засах болно. Бичлэг захиалах бол RRS линк дээр дарна уу!

Таныг хvндэтгэсэн Admin.

Та yahoo avatar-тай коммент бичхийг хvсвэл NAME\URL-г сонгоод Name дээр yahoo-id-аа url-ыг хоосон үлдээнэ үү!