Gym Class Heroes хамтлагийг танилцуулж байна. New Yourk-ийн Gevena-аас гаралтай American alternative hip hop/indie уг хамтлаг нь өвөрмөц стил болон дуулж байгаа дууныхаа урсгалаараа надад ихээхэн таалагддаг.
Анх дуучин Travis McCoy (Travis "Schleprok" McCoy) хамтлагийн бөмбөрчин болох Matt McGinley-тэй уулзаж хамтлаг байгуулахаар шийдсэн бөгөөд гитарчин Disashi Lumumba-Kasongo болон басс гитарчин Eric Roberts нарыг хамтлагтаа авж Decaydance Records-той хамтран ажилснаар уран бүтээлийнхээ гараагаа эхэлжсэн юм. Уг records-д анх gold-selling цомог болсон "As Cruel as School Children" гаргасан бөгөөд анхны синглүүд болох BB#4 "Cupid's Chokehold" болон UK#5 "Clothes Off!!" д гаргасанаар амжилтанд хүрчээ. Хэвшил болсон hip hop аяны оронд Fluorescent Thiefs, Stetsasonic, The Roots, N.E.R.D., Flobots, Crown City Rockers зэрэг хамтлагуудын амьд instrumental-уудыг хэрэглэсэнээрээ бусдаас онцлогтой хамтлаг болж чаджээ. Fall Out Boy' хамтлагийн Patrick Stump тай олон зүйл дээр хамтран ажилдаг. MC Travis McCoy ба бөмбөрчин Matt McGinley сургуулийн найзууд байсан бөгөөд Gevena-ын сургуулийн гимнастикийн ангид /gym class/ сурдаг байсанаас хамтлагийн нэрийг өгчээ. Анх 1997 онд нийлсэн түүхтэй. Эхлээд төрсөн өдөр, баяр ёслол гэх зэрэг жижиг газруудаар дуулдаг байсан ба 2004 онд гитарчин Milo Bonacci хамтлагаас гарсаны дараа одооны гитарчин Disashi Lumumba-Kasongo-г гитарчнаар авчээ. 2005 оны дундуур басс гитарчин Ryan Geise мөн хамтлагаас гархад одооны басс гитарчин Eric Roberts-г орлуулан авсан байна. Gym Class Heroes "...For the Kids" цомгоо гаргасаны дараагаар MTV-ийн Direct Effect MC Battle шагналыг McCoy авчээ. Уг цомгоос гадна 1999-2004 онд 3 цомог гаргасан юм.
Decaydance Records-д орсон түүх нь анх Fall Out Boy хамтлагийн Patrick Stump тэдний "Taxi Driver" дууг нь сонсож ихэд таалагдсан тул өөсдийн хамтлагийн шоунд урьжээ. GCH очиж Fall Out Boy хамтлагийн Pete Wentz-тэй уулзаж Decaydance Records-той хамтрах болсон байна. Stump-ын дэмжлэгээр Decaydance-ын удаа барих хамтлаг болжээ.
Travis McCoy-ын хувьд түүний найз охин нь Katy Perry бөгөөд түүнд "promise ring" бэлэглэж байсан юм. Cupid's Chokehold дууны клип дээр Katy Perry-тэй хэрхэн үерхсэн тухайгаа харуулсан бол Katy Perry-ийн "I Kissed A Girl" болон "Hot N Cold" дуунууд нь Travis-тай холбоотой юм байна.
Хамгийн сүүлд As Cruel As School Children цомгийн дараах цомог болох The Quilt цомгоо гаргаад байна. Цомог Cool&Dre ба Patrick Stump нараар пропусерлэгдсэн бөгөөд дуунууддаа The-Dream, Busta Rhymes, Estelle нартай хамтарчээ. Уг цомогт багтсан "Cookie Jar" дуу нь UK chart-ын #6 жагсаж байна.
Posted by Admin
0 сэтгэгдэл :
Сэтгэгдэл бичих:
Таныг миний бяцхан хєгжмийн блогт зочилсонд баяртай байна. Та єєрийн сонирхдог хамтлагууд хэдэн онд ямар цомог гаргасан хэн хэн гэдэг дуучинтай, ямар vvрэг гvйцэтгэдэг, хувийн товч намтар зэргийг мэдэхийг хvсвэл энэ блогоос монгол хэл дээр авах боломжтой. хvсвэл ямар дуу, мэдээлэл авмаар байгаагаа мэдэгдэж болно. Мөн холбоос эвдэрснийг мэдэгдвэл даруй засах болно. Бичлэг захиалах бол RRS линк дээр дарна уу!
Таныг хvндэтгэсэн Admin.
Та yahoo avatar-тай коммент бичхийг хvсвэл NAME\URL-г сонгоод Name дээр yahoo-id-аа url-ыг хоосон үлдээнэ үү!