Бритпоп стилээр уран бүтээлээ туурвидаг KEANE хамтлагийн 10-р сарын 13-нд худалдаанд албан ёсоор UK-д эхэлж гарах тэдний бие даасан гурав дахь цомог Perfect Symmetry-гийн талаар манай блог та бүхэнд үргэлж мэдээлсээр байгаа билээ. Тэгвэл өнөөдөр KEANE хамтлагийнхан энэ намрын гол хитүүдийн нэг болох боломжтой цомгоо www.last.fm дээр худалдаанд гарахаас 7 хоногийн өмнө албан ёсоор тавьсан тухай зарлалаа. Та бүхэн цомогт багтсан бүх дууг сонсох боломжтойгоос гадна дуу болгоных нь тухай хамтлагийн гишүүдийн сэтгэгдлийг хамтад нь сонсох боломжтой. KEANE хэдхэн хоногийн өмнө KENTISH TOWN-д тоглолтоо хийн, цомогт багтсан 6 дуугаа анх удаа дуулсны дараа мөн Spiralling дуундаа клип хийгээд байсан билээ.

1.Spiralling
2.The Lovers Are Losing
3.Better Than This
4.You Haven't Told Me Anything
5.Perfect Symmetry
6.You Don't See Me
7.Again And Again
8.Playing Along
9.Pretend that You're Alone
10.Black Burning Heart
11.Love Is The End

Posted by Uundaa


0 сэтгэгдэл :

Сэтгэгдэл бичих:


Таныг миний бяцхан хєгжмийн блогт зочилсонд баяртай байна. Та єєрийн сонирхдог хамтлагууд хэдэн онд ямар цомог гаргасан хэн хэн гэдэг дуучинтай, ямар vvрэг гvйцэтгэдэг, хувийн товч намтар зэргийг мэдэхийг хvсвэл энэ блогоос монгол хэл дээр авах боломжтой. хvсвэл ямар дуу, мэдээлэл авмаар байгаагаа мэдэгдэж болно. Мөн холбоос эвдэрснийг мэдэгдвэл даруй засах болно. Бичлэг захиалах бол RRS линк дээр дарна уу!

Таныг хvндэтгэсэн Admin.

Та yahoo avatar-тай коммент бичхийг хvсвэл NAME\URL-г сонгоод Name дээр yahoo-id-аа url-ыг хоосон үлдээнэ үү!