Өмнөх бичлэг дээр The Pilots-ыг энэ чиглэлээр дуулдаг гэж хэлсэн билээ.
Garage rock-д Guitar - Bass - Drums - Keyboards - tambourine-harmonica зэмсэгүүд хэрэглэгддэг бөгөөд
Early Rock'n'roll, Rockabilly, Psychedelic Rock, R&B, Soul music, British Invasion, Blues, Surf Rock, Frat rock, Instrumental rock, Folk Rock урсгалуудтай холбоотой.

Анх 1963-1967 онд Канад болон Америкт дэлгэрсэн бөгөөд рок н роллийн боловсроогүй дутууч гэхиймуу тийм хэлбэр юм. 196х оны турш энэ нь тусгай genre гэж танигдаагүй байсан бөгөөд мөн тусгай нэртэй байгаагүй юм. 1970 оны сүүлээр тэр үеийн punk rock band-ууд болох Sex Pistols, The Clash нар үүнийг "60s punk" буюу "garage rock" гэж нэрлэн тусгай music genre гэж тодорхойлсон юм.

The Wailers-ын "Dirty Robber", Link Wray-ын "Rumble" дуунууд энэ урсгалын анхны дуунууд ба 1963 онд гараж хамтлагууд болох The Kingsmen (Portland), Paul Revere and the Raiders (Boise/Portland), The Trashmen (Minneapolis) and The Rivieras (South Bend, Indiana) хамтлагууд өөрийн улсынхаа чартуудад тэргүүлэх болсон.

Garage rock band-уудад илүү хүнд British band-ууд болох The Kinks, The Who, The Animals, The Yardbirds, The Pretty Things, The Rolling Stones рок band-ууд маш ихээр нөлөөлсөн. The Beatles бол бүх цагийн турш нөлөөтэй байсан. Өөр нөлөөллүүд Byrds, Bob Dylan-ы folk-rock урсгал юм.
Гараж рок нь 1966 онд арилжааны болон урлагийн ертөнцөд хүлээн зөвшөөрөгдсөн ч энэ амжилт нь эл тодоор буурсаар 1967 оны намар гэхэд зөвшөөрөгдөхөө болив. 1968-1969 онд гарч ирсэн зарим урсгалуудаас болж 1970 он гэхэд бахгүй болсон байв.
Тэр үеийн хүмүүс граж рокыг тоглогчид нь залуусууд мөн сонирхогчид гэдэг ойлголттой байсан ба энэ нь цаад утгаараа хотын захынхан буюу дундаж ангийн хүмүүс гэдэг ойлголт гэсэн үг юм. Үүнтэй ч граж band-ууд тохирдог байв. Гэхдээ зөвхөн дундаж классын хүмүүс байгаад зогсохгүй мөн мэргэжлийн хүмүүс байсан юм.
1970 онд уналтанд байсан Garage Rock 1972 онд Nugets гарч ирсэнээр барууны залуучууд рок н роллыг үргэлжлүүлж garage rock-ын алтан үеийг авчирсан. Proto punk band-ууд болох The Stooges ба The New York Dolls band-ууд сэргээн мандаагчид юм.
1980 онд өөр нэг сэргэн мандалт болсон нь шинэ хамтлагууд 60-аад оны гараж рок-уудын дуу болон стилыг дуурайн гарч ирсэн явдал юм. Тэр үед фен гэж олон хүн байдаггүй харин хамтлагуудын дунд л бие биеэ мэддэг байв. 1980 оны сүүлээр The Gories, Thee Mighty Caesars, The Mummies, The Devil Dogs хамтлагуудаар граж панк урсгал бий болов.
Граж панк нь граж рокоос юугаар ялгаатай байсан бэ гэхээр 60 оны граж рокуудын дуу нь илүү чанга, илүү obnoxious /эглүүтэй, зэвүүн/, proto punk ба 1970s punk rock-ын зарим элемэнтийг багтаасан байсан юм.
1990-2000 он гэхэд граж панк болон граж рок урсгалууд нэг зэрэг оршсоор байсан ба дэлхий даяар рок н ролл-ын маш олон стилээр мянаг мянган цомог гарсан байсан.
The Hives, The Vines, The Strokes, The White Stripes 2000 оны гаргасан дуугаараа шилдэг 4 хамтлаг юм.
1990-ээд оны сүүлээр Steven Van Zandt ("Little Steven")граж рок болон ахин сэрэгсэн граж рокийн дуу хоолой болсноор америк даяар concert болон festival зохион байгуулах болсон ба 2002 онд нэрд гарсан радио нэвтрүүлэг Little Steven's Underground Garage-ыг эхлүүлэн Sirius Satellite Radio network-оор Underground Garage channel-ыг үүсгэсэн юм.

Тэгэхээр өмнө The Hives, The Vines, The Strokes, The White Stripes хамтлагууд 2000 оны шилдэг хамтлагууд байсан гэж хэлсэн билээ. Граж рок гэж ямархуу дуунууд бадгийг The Strokes хамтлагийн дуунуудыг сонсож мэдэж аваарай. Strokes хамтлаг garage rock болон post-punk урсгалаар тоглодог бөгөөд зөвхөн граж рок дуунуудыг нь тавьлаа.

The Strokes - You Only Live Once
The Strokes - The End Has No End
The Strokes - Last Night


0 сэтгэгдэл :

Сэтгэгдэл бичих:


Таныг миний бяцхан хєгжмийн блогт зочилсонд баяртай байна. Та єєрийн сонирхдог хамтлагууд хэдэн онд ямар цомог гаргасан хэн хэн гэдэг дуучинтай, ямар vvрэг гvйцэтгэдэг, хувийн товч намтар зэргийг мэдэхийг хvсвэл энэ блогоос монгол хэл дээр авах боломжтой. хvсвэл ямар дуу, мэдээлэл авмаар байгаагаа мэдэгдэж болно. Мөн холбоос эвдэрснийг мэдэгдвэл даруй засах болно. Бичлэг захиалах бол RRS линк дээр дарна уу!

Таныг хvндэтгэсэн Admin.

Та yahoo avatar-тай коммент бичхийг хvсвэл NAME\URL-г сонгоод Name дээр yahoo-id-аа url-ыг хоосон үлдээнэ үү!