cd 01: Download Links: Part 1 | Part 2 Password: lime
Энэ удаагийн бичлэгтээ өнөө үед монголд дэлгэрэх гээд байгаа рээгий урсгалын талаар тайлбарлая гэж бодлоо. Сүүлд рээгийй паарий энээ тэрээ болоод, мөн монгол рээгий хамтлагийн дуу тв чатуудаар яваад байна лээ. Үүнтэй холбогдуулаад Рээгий music genre-ийн талаар мэддэг болон олж мэдсэн зүйлсээ хүргэе!!!
Reggae хөгжмийн урсгал нь анх 60 оны сүүлээр Jamaica-д дэлгэрсэн.
Ямайкийн хөгжмийн ихэнх төрөл нь уг урсгалтай холбоотой. Уг хэллэг нь ямайкийн 60 болон 70 оны хөгжмийн урсгалууд болох Ска болон rocksteady урсгалуудтай нэлээн төстэй урсгал бөгөөд эдгээрээс гаралтай юм. Reggae нь off-beat-ийн нэг үндсэн хэсэгийн нэг бөгөөд хэмнэл буюу rhythm style дээр тулгуурладаг ерөнхийдөө skank гэгдэх нэг төрлийн гитараар танигддаг урсгал юм. Хөгжмийн тэмп нь ска шиг удаан. Хөгжмийн голцуу өргөлт нь огтав бүрийн 3 дах beat дээр байдаг. /нотыг 4 4 өөр салгадагийн 3 дах дээр нь гэсэн үг/ Ихэнх хүмүүс ритм гитар дээр тоглодогоос үүнийг 2 ба 4 дээр өргөлтийг хийж алдаа гаргадаг.
Уг урсгал нь Rastafari гэгдлэх үндэстэний нүүдэлтэй холбоотой ба эхнээсээ л маш алдартай болсон. Уг урсгалын дуунуудын шүлэг нь итгэл найдварыг багтаасан, хайр, ***-ын харьцаа, ядуурал, шудрага бус явдал зэрэг том асуудлуудыг багтаасан утгатай байдаг байна.
Reggae гэдэг нь 1967 оны ямаик - англи хэлээр бол үндэс нь Rege-rege үгний Rege ба Энэ нь rag буюу ноорхой хувцас, ноорхой хувцаслах гэсэн утга санаатай эсвэл хэрүүл , хэрүүл хийх гэсэн утга санаатай үг юм.
Уг хэллэг нь анх 1968 онд rocksteady hit -ийн Тhe Maytals гэгдэх ямайкийн хамтлагийн "Do the Reggay" гэгдэх дуунд хэрэглэгдсэн.
Гэвч энэ нь rocksteady урсгалын удаанаар бүжиглэх гэсэн хэллэг байсан. Харин Reggae урсгалын артист Derrick Morgan хэлэхдээ: Бид rocksteady урсгалын шинэ төрөл болох Fat Man-ыг үүсгэж байгаа бөгөөд энэ нь хэмнэлтэй. Энэ нь пордусэр Bunny Lee-д таалагдаж байгаа. дуу нь орган болон ритм гитар дээр тоглогдоно. Яг л ‘reggae, reggae' гэж байгаа мэт сонсдоно. Bunny Lee ажилаа эхэлж бүх хөгжимчин "reggae, reggae, reggae" гэж хэлэх ойрхон байна.
гэжээ.
Уг үгийн талаар түүхчид уг үг нь streggae гэгдэх үгнээс гаралтай гэж үзжээ. Энэ үг нь Loose woman буюу явдалтай хүүхэн гэгэдэх үг юм. Энэ талаар Toots Hibbert буюу Тhe Maytals хамтлагийн дуучин хэлэхдээ: Энэ үгийг ямайкад хэрэглэхдээ: Эрэгтэй хүмүүс эмэгтэйг хармагцаа 'Man, she's streggae' гэдэг бөгөөд энэ нь тэр олигтой харагдахгүй байгааг илэрхийлж байгаа юм. Эмэгтэйчүүд ч эрэгтэйг хараад тэгдэг. Өнөө өглөө 2 найзтайгаа тоглохоор явж байхдаа би: 'OK man, let's do the reggay.' гэж хэлсэн. Энэ зүгээр л амандаа ямар нэг юм хийе гэдгийг илэрхийлж буй юм. Тэгээд би 'Do the reggay, do the reggay' гэж маш гоё хэмнэлтэйгээр дуулах болсон. Үүнээс хойш хүмүүс энэ нэрийг өгсөн. Өмнө нь бол blue-beat гэж нэртэй байсан. Одоо энэ гиннэсийн амжилтанд ороод байна.
гэж хэлжээ.
Bob marley хэлэхдээ "the king's music"-д зориулсан спайн үг гэж хэлжээ.
Магадгүй энэ үг To the King гэж орчуулагддаг regis гэдэг латин үг ч байж болох юм.
Bunny Lee продусер рээгийг гаргаж ирсэн гэж хэлж болох юм. Анх Clancy Eccles-ийн "Say What You're Saying" (1967), Lee "Scratch" Perry-ийн "People Funny Boy" (1968) The Pioneers' -ийн1967 оны "Long Shot Bus' Me Bet" дуунууд гарч ирсэн юм.
1963 оныоос уг урсгалаар дуулдаг The Wailers, Bob Marley, Peter Tosh, Bunny Wailer нар гарч ирсэн. Үүнээс хойш рээгийй нь тасралтгүй хөгжсөн байна.
Уг урсгалын дотор roots reggae, dub, lovers rock, dancehall урсгалууд багтдаг.
Reggaeton хэмээх зүйл байдаг бөгөөд анх латинд 1990 оноод үүссэн dance music юм. Энэ нь reggae, dancehall болон датин америкийн bomba, plena, hip hop урсгалуудаас гаралтай
Энэ бичлэгт дурдагдчан хүмүүс болон хамтлагууд рээгиййн түүхийн томоохон хүмүүс юм. Уг урсгалын томоохон төлөөлөгч бидний мэдвэл зохих хүн бол Bob marley юм.
Танд энэ хүний нэг гоё дууг хүргэе! Bob marley-No woman no cryReggae Best Collection
01 Bob Marley - Kaya 2:31
02 Third Wolrd - Riddim Haffa Rule 5:17
03 U-Brown - Tu Sheng Peng 3:22
04 Horace Andy - Leave Rastaman 4:09
05 Gregory Issacs - Prisoner Of Love 1:14
06 Dillinger - Cool Operator 2:47
07 Dennis Brown - Africa 3:36
08 Bounty Killa - Spy Fe Die 2:03
09 Lady Saw - I Will Love You Anyway 1:26
10 Freddy Mc Gregor - Roots Man Skanking 3:19
11 Sly & Robbie - Stick By Me 3:18
12 The Heptones - Take Me Darling 2:41
13 Don Carlos - Rivers Of Babylon 3:18
14 Lee Perry - Soul Fire 3:44
15 Derrick Morgan - Sensimilla 3:09
cd 02:
01 Barrington Levy - Warm And Sunny Day 3:26
02 Horace Andy - Something On My Mind 2:38
03 Judge Dread - Big Seven 3:16
04 Sugar Minott - Save The Childrem 4:49
05 The Heptones - Island Woman 4:29
06 Ken Boothe - Silver Words 2:49
07 Lady Saw - Mona Lisa 1:40
08 Freddy Mc Gregor - Big Ship Sailing 3:14
09 Augusto Pablo - Alive And Sounding 3:15
10 Bob Marley - Lively Up Yourself 2:52
11 Gregory Isaacs - Lonely Man 2:50
12 Jackie Edwards - Let Me Go Girl 3:04
13 Dennis Brown - Whip The Jah 7:05
14 Sly & Robbie - Nobody's Business 2:23
15 Third World - Street Fighting 4:26
2 дах genre-ээрээ Indie rock genre-ийн талаар танилцуулахаар шийдлээ.
Indie rock нь independent underground music-г илэрхийлдэг алтернатив рокийн нэг урсгал нь юм. Уг Genre-т electric guitar, bass guitar, live drums, keyboard зэмсэгүүд ордог ба илүү хийсвэрлэг талруугаа indie болгодог хөгжмийн зэмсэг байдаг. Үүгээрээ бусад рокуудаас давуу талтай. жишээлбэл хийл, аман хуур...
Индие рок гэдэг нь Independent rock гэдгийн товчилсон нь юм.
80 оны эхээр английн радиогуудаар индие рок чарт явж эхэлсэн ба эхлээд өөр хамлагуудтай хамтран дуулж ерөнхийдөө гитарыг гол болгон гарч ирсэн нь алтернатив чартуудад нөөлсөн байна. 80 оны английн тодорхой индие рок хамтлагуудаас нэрлэвэл: The Smiths, The Stone Roses, The Jesus and Mary Chain.Баримтаас дурдахад тэр үеийн ихэнх английн алтернатив гэгдэх хамтлагууд инди рокруу татагдсан байна. Харин америкт бүүр 70-80 онд алтернатив рокын хувирлын үеээр индие рок үүссэн гэж үздэг. 80 онд "индие рок" хэмээх хэллэг тэр үеийн хардкоре панк хамтлагууд болох Hüsker Dü, Dinosaur Jr, Sonic Youth, Big Black бас өөр алдарт английн индие хамтлагуудтай холбогдох гаж хүнд аянуудтай холбоотой.
90 оны дундуур alternative хөгжим grunge band-ууд болох Alice in Chains, Nirvana, Soundgarden, Pearl Jam хамтлагууд өөрийн үндсэн урсгалаасаа гажсанаас телевизийн чартууд амжилт олж алдартай болсон байна. Богино хугцаанд алтернатив ашиг олж Major label-ууд хамтлагуудад хөрөнгө оруулалт хийж улам хүчирхэг болгосон байна. "alternative" гэдэг нэр нь оригналаасаа гажсан гэдэг утгаар хэрэглэгддэг ба "indie rock" хэмээх term нь underground-ын үлдэц Genre болон band-уудтай холбоотой. Индие нь мөн дотороо хуваагддаг бөгөөд 90 оны индие урсгалуудын дурдвал: Lo fi, Noise rock, Riot Grrl, Math rock, Post rock, Twee pop
Шинэ мянган эхэлхэд уг урсгал дэлхийн давцанд гарж ирэх нь тодорхой бус байлаа. 90 оны underground алдартай байсан нь нөлөөлсөн байх. Indie rock-д татагдсан зүйл нь underground алдартай байсантай холбоотой. Хүмүүс зүгээр л сонсоход гоё гэдгийг мэдрэх болно гэлцэж байлаа. 2000 оны индие урсгалууд болон хамтлагууд:
Post-Punk Revival: Franz Ferdinand, Bloc Party, Editors, Interpol, The Cribs, The Killers, Arctic Monkeys, The Fratellis, Mercy Arms, Modest Mouse
Garage Rock Revival: The Strokes, The Hives, Ikara Colt, Sabrosa Purr, The Libertines, Mclusky, The Vines, The Von Bondies
Noise Rock: Melt-Banana, The Locust, Lightning Bolt, Neptune, Modest Mouse
Dance-punk: !!!, The Faint, The Rapture, Liars, Moving UnitsBest Indie Rock Songs Ever /Rolling stones../
“Gigantic” – Pixies [youtube]
“Teenage Riot” – Sonic Youth [youtube]
“Fuck and Run” – Liz Phair [zshare][youtube]
“Nude As the News” – Cat Power [youtube]
“Summer Babe” – Pavement [youtube]
“Call the Doctor” – Sleater-Kinney [youtube]
“Say Yes” – Elliott Smith [youtube]
“Positive Jam” – Hold Steady [youtube]
“Waiting Room” – Fugazi [youtube]
“Freak Scene” – Dinosaur Jr [youtube]

Өмнөх бичлэг дээр The Pilots-ыг энэ чиглэлээр дуулдаг гэж хэлсэн билээ.
Garage rock-д Guitar - Bass - Drums - Keyboards - tambourine-harmonica зэмсэгүүд хэрэглэгддэг бөгөөд
Early Rock'n'roll, Rockabilly, Psychedelic Rock, R&B, Soul music, British Invasion, Blues, Surf Rock, Frat rock, Instrumental rock, Folk Rock урсгалуудтай холбоотой.
Анх 1963-1967 онд Канад болон Америкт дэлгэрсэн бөгөөд рок н роллийн боловсроогүй дутууч гэхиймуу тийм хэлбэр юм. 196х оны турш энэ нь тусгай genre гэж танигдаагүй байсан бөгөөд мөн тусгай нэртэй байгаагүй юм. 1970 оны сүүлээр тэр үеийн punk rock band-ууд болох Sex Pistols, The Clash нар үүнийг "60s punk" буюу "garage rock" гэж нэрлэн тусгай music genre гэж тодорхойлсон юм.
The Wailers-ын "Dirty Robber", Link Wray-ын "Rumble" дуунууд энэ урсгалын анхны дуунууд ба 1963 онд гараж хамтлагууд болох The Kingsmen (Portland), Paul Revere and the Raiders (Boise/Portland), The Trashmen (Minneapolis) and The Rivieras (South Bend, Indiana) хамтлагууд өөрийн улсынхаа чартуудад тэргүүлэх болсон.
Garage rock band-уудад илүү хүнд British band-ууд болох The Kinks, The Who, The Animals, The Yardbirds, The Pretty Things, The Rolling Stones рок band-ууд маш ихээр нөлөөлсөн. The Beatles бол бүх цагийн турш нөлөөтэй байсан. Өөр нөлөөллүүд Byrds, Bob Dylan-ы folk-rock урсгал юм.
Гараж рок нь 1966 онд арилжааны болон урлагийн ертөнцөд хүлээн зөвшөөрөгдсөн ч энэ амжилт нь эл тодоор буурсаар 1967 оны намар гэхэд зөвшөөрөгдөхөө болив. 1968-1969 онд гарч ирсэн зарим урсгалуудаас болж 1970 он гэхэд бахгүй болсон байв.
Тэр үеийн хүмүүс граж рокыг тоглогчид нь залуусууд мөн сонирхогчид гэдэг ойлголттой байсан ба энэ нь цаад утгаараа хотын захынхан буюу дундаж ангийн хүмүүс гэдэг ойлголт гэсэн үг юм. Үүнтэй ч граж band-ууд тохирдог байв. Гэхдээ зөвхөн дундаж классын хүмүүс байгаад зогсохгүй мөн мэргэжлийн хүмүүс байсан юм.
1970 онд уналтанд байсан Garage Rock 1972 онд Nugets гарч ирсэнээр барууны залуучууд рок н роллыг үргэлжлүүлж garage rock-ын алтан үеийг авчирсан. Proto punk band-ууд болох The Stooges ба The New York Dolls band-ууд сэргээн мандаагчид юм.
1980 онд өөр нэг сэргэн мандалт болсон нь шинэ хамтлагууд 60-аад оны гараж рок-уудын дуу болон стилыг дуурайн гарч ирсэн явдал юм. Тэр үед фен гэж олон хүн байдаггүй харин хамтлагуудын дунд л бие биеэ мэддэг байв. 1980 оны сүүлээр The Gories, Thee Mighty Caesars, The Mummies, The Devil Dogs хамтлагуудаар граж панк урсгал бий болов.
Граж панк нь граж рокоос юугаар ялгаатай байсан бэ гэхээр 60 оны граж рокуудын дуу нь илүү чанга, илүү obnoxious /эглүүтэй, зэвүүн/, proto punk ба 1970s punk rock-ын зарим элемэнтийг багтаасан байсан юм.
1990-2000 он гэхэд граж панк болон граж рок урсгалууд нэг зэрэг оршсоор байсан ба дэлхий даяар рок н ролл-ын маш олон стилээр мянаг мянган цомог гарсан байсан.
The Hives, The Vines, The Strokes, The White Stripes 2000 оны гаргасан дуугаараа шилдэг 4 хамтлаг юм.
1990-ээд оны сүүлээр Steven Van Zandt ("Little Steven")граж рок болон ахин сэрэгсэн граж рокийн дуу хоолой болсноор америк даяар concert болон festival зохион байгуулах болсон ба 2002 онд нэрд гарсан радио нэвтрүүлэг Little Steven's Underground Garage-ыг эхлүүлэн Sirius Satellite Radio network-оор Underground Garage channel-ыг үүсгэсэн юм.
Тэгэхээр өмнө The Hives, The Vines, The Strokes, The White Stripes хамтлагууд 2000 оны шилдэг хамтлагууд байсан гэж хэлсэн билээ. Граж рок гэж ямархуу дуунууд бадгийг The Strokes хамтлагийн дуунуудыг сонсож мэдэж аваарай. Strokes хамтлаг garage rock болон post-punk урсгалаар тоглодог бөгөөд зөвхөн граж рок дуунуудыг нь тавьлаа.![]()
The Strokes - You Only Live Once
The Strokes - The End Has No End
The Strokes - Last Night
Music Genre term-ын утгыг тайлбарлаж GENRE гэдэг label/бичлэгийн төрөл/-ийн "оршил"-оо хийе. Genre гэдэг үг нь зөвхөн хөгжим дээр яригддаг бөгөөд бидний мэдэх gender буюу хүйс гэсэн үгээс ялгаатай. Music Genre гэдэг хөгжмийг категор-уудад салгах процесийг хэлдэг бөгөөд махчлан орчуулбал хөгжмийн салаалалт гэсэн утгатай. music genre болон music style 2-ыг ижил гэж үзэх алдаа олон байдаг. Genre гэдэг үгийг тодорхойлохдоо хөгжмийн нэг хэсэг гэж тодорхойлсон байдаг ба genre нь techniques, the styles, the context, the themes гэх зэрэг зүйлүүдээр тодорхойлогддог. Мөн sub-genre /genre-ийн доторх genre/ нь газарзүйн үүсэл гаралаарgg тодорхойлогдож genre дотороо хуваагддаг.
Тэгэхээр GENRE гэсэн label-д юу бичих вэ гэхээр том урсгал бус music genre бичих болно. ROCK music гэж ярьдгаас Rock genre гэж хэзээ ч ярьдаггүй. Ийм хэллэг ерөөсөө байж болохгүй.
Хөгжмийн урсгалуудыг хамгийн жижгээс нь өөрөөр хэлбэл үндсэн том хөгжмийн урсгалыг нэг модны үндэс гэж үзвэл одоо модний мөчрийн үзүүрийг 1, 1-ээр нь танд хүргэх болно гэсэн үг.



