Фенүүдээ удтал хүлээлгэсний эцэст Keane хамтлаг 3 дахь цомогнийхоо нэрийг товтой нь зарлалаа. 10-р сарын 13-нд UK-д худалдаанд гарах шинжээчдийн нэлээн итгэл хүлээлгэж байгаа энэ цомогны нэр PERFECT SYMMETRY байх ажээ.
2007 оны 10-р сард Q сэтгүүлд өгсөн ярилцлагандаа төгөлдөр хуурч Tim Rice-Oxley анх 3 дахь цомог хийгдэж эхэлсэн тухай зарласан бөгөөд Tom Chaplin хэлэхдээ "Бидэнд Everybody's Changing-ээс ч илүү хит болох уянгалаг, гайхалтай нэгэн дуу байгаа, түүний нэр нь Perfect Symmetry." гэсэн юм...
Тэр цагаас хойш Keane хамтлагийн албан ёсны веб сайт нь блогийн хэлбэрт шилжин, хамтлагийнхан өөрсдөө нийтлэл бичин, шинэ цомогны ажлын талаар уншигчидтайгаа хуваалцаж байсан билээ. Харин өнөөдрөөс буюу 8-р сарын 1-ээс эхлэн цоо шинэ стильтэй keanemusic.com та бидэнд хүрч эхэлж байгаа бөгөөд түүн дээр цомогны дуунууд ерөнхийдөө дууссан бөгөөд одоо artwork-оо хийж байна гэж мэдээлжээ.
Шинэ цомогны эхний сингл 8-р сарын 4-нд keanemusic.com дээр үнэгүй татагдахаар тавигдах бөгөөд веб сайт ч гэсэн түүнд зориулан тоолуурыг гүйлгэж байна.
Keane хамтлаг анхны гаргасан Hopes and Fears цомгоо дэлхий даяар 5 сая борлуулж, дараагийн цомог Under The Iron Sea нь UK-ийн жагсаалтыг 2 сар тэргүүлж байлаа. Грэммигийн шагналд 2 удаа нэр дэвшиж байсан тус хамтлагийн шинэ цомог болон шинэ дуунууд нь энэ жилийн Грэммигийн наадамд өдгөө шуугиан тарьж байгаа өөр нэг Britpop хамтлаг Coldplay-тэй өрсөлдөх хамгийн боломжтой хэмээн ажиглагчид үзэж байнаа.
Musicstreamnsongs та бүхэнд Keane хамтлагийн шинэ цомгийн талаарх мэдээг байнга, түргэн шуурхай хүргэх болноо.


3 сэтгэгдэл :


  1. Anonymous бичсэн...

    gyalaajiinoo. saihan medee baina  


  2. Anonymous бичсэн...

    Миний хамгийн дуртай хамтлаг. 3 дахь цомгийг нь яаж гарсан дариуд нь авч болох уу. Гадаад дотоодод амьдардаг хүн хар байвал туслаарай.  


  3. Anonymous бичсэн...

    Ээ дээ энийг л хүлээгээд л байсан юм даа  

Сэтгэгдэл бичих:


Таныг миний бяцхан хєгжмийн блогт зочилсонд баяртай байна. Та єєрийн сонирхдог хамтлагууд хэдэн онд ямар цомог гаргасан хэн хэн гэдэг дуучинтай, ямар vvрэг гvйцэтгэдэг, хувийн товч намтар зэргийг мэдэхийг хvсвэл энэ блогоос монгол хэл дээр авах боломжтой. хvсвэл ямар дуу, мэдээлэл авмаар байгаагаа мэдэгдэж болно. Мөн холбоос эвдэрснийг мэдэгдвэл даруй засах болно. Бичлэг захиалах бол RRS линк дээр дарна уу!

Таныг хvндэтгэсэн Admin.

Та yahoo avatar-тай коммент бичхийг хvсвэл NAME\URL-г сонгоод Name дээр yahoo-id-аа url-ыг хоосон үлдээнэ үү!