Өмнөх рээгий урсгалын талаар тайлбарлахдаа хөгжим нь off-beat дээр явдаг гэж тайлбарлаж байсан билээ. Үүнээс beat гэдэг хэллэг/term/-ыг тайлбарлая гэж бодлоо.

Беат/цохилт/ нь хөгжмийн ертөнцийн салшгүй нэг хэсэг билээ. Жишээлбэл метроном гэж төхөөрөмж дээр дуугаралт болгон нь беатээр дуугардаг. Тэхникчилбэл беат нь ритм/хэмнэл/-ийн нэгж болох pulse -ийг илэрхийлдэг. Мөн beat level буюу Октав болгонд зохицож дуугардаг pulse-уудыг хэлнэ. Мөн доорх зүйлсийг илэрхийлж болох юм.

- Нэгж хугацаан болгон, метроном-ын хөдөлгөөнд тохирох цохилт
- Тодохой цаг бүрийн хооронд дугарах цохилт
- Ихэнх хөгжимийн урсгалд беат нь бага хэмжээгээр ордог /rhytm, groove г.м/. Харин хип хоп music-т беат нь бүх хөгжмийг /ая буюу дуулж байгаагаас бусад хэсэгт/ илэрхийлж чадахуйцаар ордог байна.
Сул болон хүчтэй цохилтууд нь time signature буюу нотны 2 зураасны хооронд тогтмолоор багтдаг ба үүний хурдыг темпо гэдэг зүйлээр хэмждэг. time signature дээр беат нь 3/4 гэсэн тэмдэглэгээний сууриар илэрдэг. Ихэвчлэн ингэж бичдэгээс ихэнх хүмүүс беатыг нь 4т нот гэж боддог байх. Гэвч 6/8 гэж байдаг. Энд цохилт нь 8т нотоор явна гэсэн үг. Дээд хэсэг нь хэдэн удаа гэдгийг илэрхийлдэг. Сул хүчтэй цохилтуудыг мөн ангилдаг.

Downbeat
Энэ нь хөгжмийн эхний бар-д буюу октавд тохиолдох цохилт юм. Өөрөөр хэлбэл хэмжээ болгоны эхэнд удирдаачийн дохиур доошилсоны дараах цохилт юм.

Upbeat
Үүнийг anacrusis гэдэг. Октав болгоныхоо хэмнэлийн хүчтэй хэсэгтэх цохилт. Төгсгөлийн беат нь жирийн 4/4 дээр явдаг ч дараагийн bar-аасаа хүчтэй бол upbeat.

Backbeat
Энэ нь 4/4 болон 8/12 bar-ын 2 дох ба 4 дөх цохилт болгоныг хэлдэг.
Жишээлбэл: 4/4 барын 1 2 3 4 гэсэн цохилтын 1 нь довнбеат
Хэрэв 4 нь дараагийн бараасаа давсан байвал upbeat. up ба down гэдэг нь ердөө л удирдаачийн савааны хөдлөгөөн юм.
Afterbeat гэдэг цохилт нь хүчтэй талруугаа байхыг хэлдэг. өөрөөр хэлбэл 2 3 4 дэх цохилт
1 2 3 4 1 2 3 4 Downbeat
1 2 3 4 1 2 3 4 Upbeat
1 2 3 4 1 2 3 4 Afterbeat
Off-beat
Энэ нь хөгжмийн бар-ын сул хэсгийг хэлдэг. Downbeat Upbeat нь хүчтэй цохилт юм. Өөрөөр хэлбэл 1 болон 3р нь хүчтэй beat байвал 2 4-р нь off-beat юм. энд 1 3 нь зөвхөн 2 4 өөсөө хүчтэй бөгөөд 2 4 нь сул байх нь чухал. Энэ цохилт нь ска хөгжмийн урсгалд их тохиолддог.


0 сэтгэгдэл :

Сэтгэгдэл бичих:


Таныг миний бяцхан хєгжмийн блогт зочилсонд баяртай байна. Та єєрийн сонирхдог хамтлагууд хэдэн онд ямар цомог гаргасан хэн хэн гэдэг дуучинтай, ямар vvрэг гvйцэтгэдэг, хувийн товч намтар зэргийг мэдэхийг хvсвэл энэ блогоос монгол хэл дээр авах боломжтой. хvсвэл ямар дуу, мэдээлэл авмаар байгаагаа мэдэгдэж болно. Мөн холбоос эвдэрснийг мэдэгдвэл даруй засах болно. Бичлэг захиалах бол RRS линк дээр дарна уу!

Таныг хvндэтгэсэн Admin.

Та yahoo avatar-тай коммент бичхийг хvсвэл NAME\URL-г сонгоод Name дээр yahoo-id-аа url-ыг хоосон үлдээнэ үү!