Billboard Hot 100 чартыг танилцуулахаар шийдлээ. Энэ нь америкт борлуулагдаж буй бүх урсгалын синглүүдийн чарт бөгөөд мөн тус тусын урсгалын Billboard чарт байдаг билээ. Billboard Hot 100 нь Америкт 7 хоног бүр BillBoard Сэтгүүлээс ашиг оролгоороо тэргүүлэн борлуулагдаж буй шилдэг 100 синглийн жагсаалт юм. Синглүүдийг 7 хоногийн даваа гаригаас ням гариг хүртэлх борлуулалт, лхагва гаригаас мягмар гариг хүртэлх радиогоор цацагдсан үзүүлэлтээр жагсаадаг байна. Шинэ чартыг пүрэв гариг болгонд Billboard-аас гаргадаг бөгөөд чарт болгон дараа 7 хоногийн бямба гаригийн огноогоор нэрлэгддэг байна.

Ricky Nelson - Poor Little Fool .mp3/Анхны Billboard hot дуу/

Жишээлбэл:
Даваа гариг, 7 сарын 1, борлуулалтын жагсаалт эхлэнэ
Лхагва гариг, 7 сарын 3, сонсож буй жагсаалт эхлэнэ
Ням гаригт, 7 сарын 7, борлуулалтын жагсаалт дуусна
Мягмар гаригт, 7 сарын 9, сонсож буй жагсаалт дуусна
Пүрэв гариг, 7 сарын 11-нд шинэ чарт 7р сарын 20 нэртэйгээр гарна.

Ricky Nelson -ы Poor Little Fool дуу 1958 оны 8р сарын 4өөс 8р сарын 30 хүртэл Billboard Hot 100-ын хамгийн анхны №1 дуу байсан юм.

Billboard Hot 100 чарт нь одоогоор яг 50 жил хэдхэн хоногийн нүүр үзээд байгаа бөгөөд одоогийн жагсаалт бол нэгдсэн дүнгээр жагсаадан бол 40 50-аад оны үед 3 зүйлээр жагсаадаг байжээ. /3 өөр чарт/
Best Sellers In Stores - дэлгүүрүүдээр хамгийн их худалдаалагдсан жагсаалт/20-50 дуу/
Most Played By Jockeys - Jockey/өмнө нь тайлбарласан хэллэг/-үүдээр хамгийн их тоглуулсан жагсаалт /20-25 дуу/
Most Played In Jukeboxes - Ямар нэг хөгжим тоглуулагчаар хамийн их тоглуулагдсан жагсаалт

Эндээс Best Sellers In Stores үзүүлэлт нь одоогийн Hot 100-ын гол үзүүлэлт юм.

Үүний дараагаар уг 3 үзүүлэлт дээр Airplay буюу радиогоор цагцадах үзүүлэлт нэмэгдсэн ба эдгээрийг нэгтгэн TOP 100 xэмээх шинэ чарт 1955 оны 11 сарын 12нд гарсан байна.

1957 6р сарын 17нд онд Most Played In Jukeboxes чарт хаагдсан бөгөөд 58 оны 7 сарын 28 нд Most Played By Jockeys чарт хамгийн сүүлд гарсан байна. 1958 оны 8 сарын 4нд бүх урсгалын синглүүдийн чартыг HOT 100 гэж нэрлэсэн байна.

Posted by LMO


0 сэтгэгдэл :

Сэтгэгдэл бичих:


Таныг миний бяцхан хєгжмийн блогт зочилсонд баяртай байна. Та єєрийн сонирхдог хамтлагууд хэдэн онд ямар цомог гаргасан хэн хэн гэдэг дуучинтай, ямар vvрэг гvйцэтгэдэг, хувийн товч намтар зэргийг мэдэхийг хvсвэл энэ блогоос монгол хэл дээр авах боломжтой. хvсвэл ямар дуу, мэдээлэл авмаар байгаагаа мэдэгдэж болно. Мөн холбоос эвдэрснийг мэдэгдвэл даруй засах болно. Бичлэг захиалах бол RRS линк дээр дарна уу!

Таныг хvндэтгэсэн Admin.

Та yahoo avatar-тай коммент бичхийг хvсвэл NAME\URL-г сонгоод Name дээр yahoo-id-аа url-ыг хоосон үлдээнэ үү!