Keane хамтлаг өчигдөр BBC6-ийн Steve Lamacq-ийн шоун дээр ярилцлага өгснийхөө дараа буюу орон нутгийн цагаар оройн 5 цагийн үед өөрсдийн 3 дахь цомог Perfect Symmetry-ийн анхны сингл болон 10-р сарын 20-нд гарах The Lovers Are Losing дуугаа олны хүртээл болголоо.

Гэвч сюрприз үүүгээр дууссангүй. Үүний дараа цомгийн өөр нэгэн дуу болох Better Than This дуугаа фенүүддээ зориулан радиогоор цацжээ. Яг энэ үеэр буюу хэдхэн цагийн өмнөхөн Португалийн нэгэн радиогоор Love Is The End хэмээх дууг нь /радиогийн хөтлөгч The Lovers Are Losing хэмээн андууран хэлжээ.../ хамгийн анх дэлхийд цацсан нь шуугиан тариад байна. 10-р сарын 13-нд нээлтээ хийх 11 дуу бүхий Perfect Symmetry өдгөө 4 дуугаа ил гаргасан нь зарим талаар цомгийн борлуултанд сөргөөр нөлөөлөх аюултай ч, төдий чинээгээр Keane хамтлагийг ямар хамтлаг болохыг харуулсан шинж болж байна гэж шинжээчид үзэж байна. Биднийг гайхшруулах Keane-ийн сюрпризүүд үүгээр дуусахгүй гэж найдацгаая...
Та бүхэнд амласан ёсоор манай блог гарсан дуунуудыг хамгийн түрүүнд хүргэж байгаадаа баяртай байна, KEANE-тэй, хөгжмийн ертөнцтэй холбоотой бүхнийг манай блогоос...
KEANE- Better Than This /radio edit/
KEANE- Love Is The End /radio edit/
KEANE- Lovers Are Losing
Posted by uundaa


5 сэтгэгдэл :


  1. Anonymous бичсэн...

    Их баярлалаа. Цаашдаа тэгээд сайхан үргэлжлүүлээд байдгийн шдээ. Амжилт хүсье.  


  2. Anonymous бичсэн...

    love is the end дууг universal уу эсвэл тэр FM алдаа юу ямар ч байсан алдаатай дуу явуулсан байна билээ. Би хувьдаа Universal алдаад буруу дуу явуулсан болов уу гэж бодож байна.

    нэлээд шуугиантай байгаа ч сонсоход зүгээр гоё дуу байлээ.

    энэ тавьсан линк -н арай дээрчанартай гэж найдаж байна =)  


  3. Jenni бичсэн...

    bichlegiin huvid bugd chanariin shaardlaga hangahgui bga bololtoi. neg musun CD-g n garahiig huleeheer shiidle.
    thanks  


  4. uundaa бичсэн...

    Тиймээ, харамсалтай нь Keane хамтлаг албан ёсоор Love is The End, Better Than This дуунуудаа гаргаагүй байгаа бөгөөд блог дээр тавигдсан хувилбар нь radio edit байсан юм...Манай блог хамгийн эхэнд энэ цомгийг блог дээрээ тавих болноо...enjoy!!!  


  5. Anonymous бичсэн...

    Баярлалаа хөгшөөн. Би танай блогд байнга ордог. Энэ мэдээ гэлтгүй бүх мэдээлэл таалагддаг. Энэ чигээрээ шинэлэг гоёо мэдээллийг хурдан шуурхай хүргэж байгаарай...  

Сэтгэгдэл бичих:


Таныг миний бяцхан хєгжмийн блогт зочилсонд баяртай байна. Та єєрийн сонирхдог хамтлагууд хэдэн онд ямар цомог гаргасан хэн хэн гэдэг дуучинтай, ямар vvрэг гvйцэтгэдэг, хувийн товч намтар зэргийг мэдэхийг хvсвэл энэ блогоос монгол хэл дээр авах боломжтой. хvсвэл ямар дуу, мэдээлэл авмаар байгаагаа мэдэгдэж болно. Мөн холбоос эвдэрснийг мэдэгдвэл даруй засах болно. Бичлэг захиалах бол RRS линк дээр дарна уу!

Таныг хvндэтгэсэн Admin.

Та yahoo avatar-тай коммент бичхийг хvсвэл NAME\URL-г сонгоод Name дээр yahoo-id-аа url-ыг хоосон үлдээнэ үү!