Энэ оны 4 сарын 21-нд “The Last Shadow Puppets” хамтлаг сонсогч фэнүүдээ тэсэн ядан хүлээлэгсэн “The Age Of Understatement” хэмээх дебют цомгоо гаргасан билээ. Фэнүүдийн тэсэн ядан хүлээсэн учир нь...

“Arctic Monkey” хамтлагийн дуучин ритм гитарчин Alex Turner, “The Rascals” хамтлагийн дуучин, ритм гитарчин Miles Kane болон “Simian Mobile Disco”-ийн гишүүн James Ford нар хамтран “The Last Shadow Puppets” бүрэлдхүүнийг байгуулж “
The Age Of Understatement” хэмээх дебют цомгийг гаргасан юм. Alex Turner болон Miles Kane нар нь Англиас гаралтай бөгөөд хоёулаа Бритиш Панк, Инди урсгалаар дуулдаг дуучид. Хамгийн гайхалтай нь уг хоёр дуучин маань үнэхээр өвөрмөц, өөрийн хэв маягтай тэгээд гайхалтай төстэй хоолойтой явдал юм. Энэ хоёр дуучны хамтарсан цомгийг яагаад ингэж тэсэн ядан хүдээсэн нь одоо ойлгомжтой. Цомог гарахаас өмнө хоёр дуучин маань цомогт орох дуунуудаасаа хэд хэдийг нь хамтран зөвхөн гитар дээр тоглон дуулсан бөгөөд энэ нь сонсогчдод нь үнэхээр таалагджээ. Тун удалгүй цомог гарч Alex, Miles хоёр ямар гайхалтай хосолсон, ямар гайхалтай авьяаслаг болохоо харуулан фэнүүддээ жинхэнэ гэнэтийн бэлэг барьжээ. Үүний учир нь уг цомогоо “London Metropolitan Orchestra”-тай хамтран сонгодог хөгжмийн дугаралтуудийг голлон дугаргаж инди урсгалд оруулан дуулсан явдал юм. Гайхалтай амжилт олсны баталгаа бол “The Age Of Understatement” цомог нь 2008 оны 4 сарын 21-нд гаран тэр даруйдаа буюу 4 сарын 27-нд “UK chart”-д 1-р байранд бичигдэж, одоогийн байдлаар Их Британид 128,358 хувь борлогдоод байгаа ба 2008 оны “Mercury Music Prize” шагналыг хүртсэн болно. Уг цомог нь нийт 12 дуутай бөгөөд дуунуудыг нэрсийн жагсаалтын хамт шууд татахаар болон 1 багцаар цомгийг татахаар байрлууллаа тул татаж аваад сонсоорой.


The Age of the Understatement:
01 The Age of the Understatement
02 Standing Next to Me
03 Calm Like You
04 Separate and Ever Deadly
05 The Chamber
06 Only the Truth
07 My Mistakes Were Made for You
08 Black Plant
09 I Don't Like You Any More
10 In My Room
11 Meeting Place
12 The Time Has Come Again

Эсвэл:
Full album download

posted by N!ck'Up


2 сэтгэгдэл :


  1. Unknown бичсэн...

    hugshuun hamiinhaa banneriig daihad tavichaarai manai host delbereed
    Itgel Geek: www.a-sound.co.nr  


  2. Anonymous бичсэн...

    wow unenhuu thanx! ahiad goyo meee zunduu oruulaarai!  

Сэтгэгдэл бичих:


Таныг миний бяцхан хєгжмийн блогт зочилсонд баяртай байна. Та єєрийн сонирхдог хамтлагууд хэдэн онд ямар цомог гаргасан хэн хэн гэдэг дуучинтай, ямар vvрэг гvйцэтгэдэг, хувийн товч намтар зэргийг мэдэхийг хvсвэл энэ блогоос монгол хэл дээр авах боломжтой. хvсвэл ямар дуу, мэдээлэл авмаар байгаагаа мэдэгдэж болно. Мөн холбоос эвдэрснийг мэдэгдвэл даруй засах болно. Бичлэг захиалах бол RRS линк дээр дарна уу!

Таныг хvндэтгэсэн Admin.

Та yahoo avatar-тай коммент бичхийг хvсвэл NAME\URL-г сонгоод Name дээр yahoo-id-аа url-ыг хоосон үлдээнэ үү!