2001 онд Жакал, Скрим, Шөнийн Галт Тэрэг зэрэг хамтлагууд хамтарсан тоглолт хийж, уг тоглолтоо Playtime хэмээн нэрийджээ. 2002 оноос уг тоглолтын нэрээр Playtime наадам анх удаагаа 5 хамтлагийн хамт зохион байгуулагдаж улмаар жил бүр болдог амьд хөгжмийн наадам болсон түүхтэй. 2008 онд Playtime наадам 7 дахь жилдээ болох гэж байна.

Наадам 23ны 12 цагаас 24-ны 23 цаг хүртэл зайсангийн амны "Богд хан" амралтын газар болно. Драмын театраас 23,24 ны 12 цагаас өдрийн турш автобусаар үнэ төлбөргүй үйлчилэх ба Гаднаас согтууруулах ундаа, хоол ундаа идэх зүйлс авч орохыг хориглох гэнэ.

Playtime наадам Монгол улсад 1990-ээд оны сүүлчээр, 2000 оны эхээр шинээр дэлгэрч эхэлсэн амьд хөгжмийн шинэ үеийн төлөөлөл хамтлаг дуучид, тэдгээрийн дуу хөгжмийг олонд хүрэгдэг наадам болсноороо онцлогтой юм. Бидний сайн мэдэх олон хамтлаг дуучид энэхүү хаадмаар танигдаж байсан түүхтэй.

Тус наадамд 2002 оноос хойш Нисванис, Шөнийн Галт Тэрэг, Чоно, Жакал, Madness, Булсарай, дуучин Отгоо, Алтан Ураг, Халуун Виски, X-vit, The Lemons, Метроном, Fire, L-Guards, Nomads, Honour The Sacrifice, Готика, Шүүдрийн Дусал, 1060, Моханик, Starfish, Zenith, Honeybees, UFO, A-sound, Greenwood зэрэг 170 гаруй хамтлаг, дуучид давхардсан тоогоор оролцож байсан түүхтэй.

2005, 2007 онуудад Пентатоник хөгжмийн дээд шагнал гардуулах ёслолд “Оны шилдэг амьд тоглолт” номинацид дэвшиж байсан. Энэхүү наадмын үзэгчдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. Playtime наадам 2002 800 гаруй үзэгчидтэй гараагаа эхэлж байсан бол 2008 онд наадмыг 3000-4000 хүн ирж үзэх төлөвтэй байна. Ялангуяа, сүүлийн 2-3 жилд үзэгчдийн тоо эрс өсөх хандлага ажиглагдаж байна.

Playtime 2008 наадам нь өмнөх жилүүдээс илүү онцлогтой болох гэж байна. Тухайлбал, хамтлаг дуучдын тоо 50-аас давах чиг хандлагтай. Playtime 2008 наадам анх удаа 2 хоногийн турш цэвэр агаарт хотын ойролцоо болох гэж байна. Playtime 2008 наадмын үеээр майханы хотхон буюу Playtime Camp байгуулагдаж, галын наадам, шөнийн цэнгүүн болж жинхэнэ утгаараа амьд хөгжмийн баярыг барууны томоохон наадмуудын жишгээр хийх гэж байна.

Playtime 2008 наадмын видео реклам, постер хэвлэмэл материалын эх бэлтгэлийг Лемон Продакшн хийж, UBS, Tv5, C1, Ntv зэрэг телевиз, хөгжмийн HIT, UBS music, music 9, Ntv music нэвтрүүлгүүд, хотын ихэнх ФМ радио станцууд мэдээллийн ивээн тэтгэгчээр ажилладаг. Энэ жилийн наадмын бичлэгийг ТВ-ээр дамжуулах болно. Мөн Playtime 2002-2008 оны DVD энэ оны намар худалдаанд гарах болно.

Наадамд “Болор цом”-ын эзэн модернист яруу найрагч Б.Галсансvх тэргvvтэй 10 гаруй яруу найрагч шvлэг найргаа унших юм. Яруу найрагч Б.Галсансvх “Бємбєр, гитар хvчтэй тоглосноороо рок хєгжим болохгvй. Рокын хамгийн гол зvйл шvлэг байдаг. Тэр утгаараа жинхэнэ орчин vеийн яруу найргийг мэдрvvлэх болно” хэмээсэн юм.

Мөн наадам цар хvрээгээ єргєжvvлж амьд хєгжим, орчин vеийн урлагийн наадам буюу зєвхєн дуу хєгжим бус яруу найраг, уран зураг, фото зураг, загвар дизайн, модерн бvжгийг хамарсан томоохон наадам болох аж.

Миний бодлоор бол 5000 төгрөгнөөсөө гадна ахуйхан шиг мөнгөтэй очихгүй бол 2 хоногийн турш өөрөө идэж уух юмгүй очих тул болохгүй шинжтэй. Бараг аялалаар явж байгаа юм шиг л хувцас хунар майханаа авч очдоггүймаа гэхэд ядаж үүргэвчтэй явбал тохиромжтой байх. Мэдээж хулгайч нар олон байх л байлгүй. Болгоомжтой явах хэрэгтэй. Мэдээж нээлт нь чухал ч Зарим нь бараг 24нд очвол зүгээр байхдаа. Хаалтаар илүү гоё хамтлагууд дуулдаг шүү дээ.


Миний тооцоолсоноор бол 1.1060 2.Alien 3.Aysiin Salhi 4.Donor 5.Greenwood 6.Honey Bees 7.Honour of the sacrefice 8.Huuchni tamga 9.L(ife) guards 10.Mohanik 11.Ogtorgui 12.Pips 13.Shuudriin dusal 14.Soft core 15.Starfish 16.Sunderia 17.UFO 18.Vatame 19.White shadow 20.Zenith 21.Zugeer l 22.north ducks 23.a sound 24.Light 25.Нисванис, 26.Шөнийн Галт Тэрэг, 27.Чоно, 28.Жакал, 29.Madness, 30.Булсара /“Хоосон ертєнц” гэдэг шинэ цомгийн нээлт хийнэ/ 31.Алтан Ураг, 32.Халуун Виски, 33.X-vit, 34.Nomads, 35.Honour The Sacrifice, 36.Готика, 37.casper 38.ocean 11 39.шалом 40.strangers 41.crack 42.metronome 43.Attack 44.Сансара 45.fire 46.Zero 47.Нар сар 48.Moon 49.otgoo 50.Legends 51.Rockfrog 52.Saran 53.Dizzy 54.stop г.м мэдэх мэдэхгүй ийм хэдэн хамтлаг дуучин орох байх. Зарим нь орохгүй ч байж магад. Мэдээж дээрээс нэмэгдэж шинэ залуу дуучид бүртгүүлнэ. Ингээл 50 гаруй болж байгаа байх


5 сэтгэгдэл :


  1. Anonymous бичсэн...

    yoo hurdan boloosoi chi bur iluu delgerengui taniltsuulj boloh uu 24-nd yamar yamar band-d duulah bol  


  2. Anonymous бичсэн...

    2 doh udur ni iluu laguud ni l duulnaldaa! bas surag sonsohnoo metaluud ni duulna gej bh shig blee shuu! admin  


  3. Anonymous бичсэн...

    Би 6 жил үзсэн. Энэ жил 7 дахь нь. Баяртай байна. ME  


  4. Anonymous бичсэн...

    starfish hamtlagiin duulsan duunii neriig olj ogch tuslaach. Duuniih ni clip ni heden jiliin omno mtv-r gardag bsan. Jirimsen hunii gedsen deh huuhed ni duulaad baidag. cloudvb@yahoo.com ruu shuu  


  5. oyuka_131@yahoo.com бичсэн...

    hhhhnnn ih delgerengui bichsen bn..taalagdjiin  

Сэтгэгдэл бичих:


Таныг миний бяцхан хєгжмийн блогт зочилсонд баяртай байна. Та єєрийн сонирхдог хамтлагууд хэдэн онд ямар цомог гаргасан хэн хэн гэдэг дуучинтай, ямар vvрэг гvйцэтгэдэг, хувийн товч намтар зэргийг мэдэхийг хvсвэл энэ блогоос монгол хэл дээр авах боломжтой. хvсвэл ямар дуу, мэдээлэл авмаар байгаагаа мэдэгдэж болно. Мөн холбоос эвдэрснийг мэдэгдвэл даруй засах болно. Бичлэг захиалах бол RRS линк дээр дарна уу!

Таныг хvндэтгэсэн Admin.

Та yahoo avatar-тай коммент бичхийг хvсвэл NAME\URL-г сонгоод Name дээр yahoo-id-аа url-ыг хоосон үлдээнэ үү!