Billboard Hot 100 чартыг танилцуулахаар шийдлээ. Энэ нь америкт борлуулагдаж буй бүх урсгалын синглүүдийн чарт бөгөөд мөн тус тусын урсгалын Billboard чарт байдаг билээ. Billboard Hot 100 нь Америкт 7 хоног бүр BillBoard Сэтгүүлээс ашиг оролгоороо тэргүүлэн борлуулагдаж буй шилдэг 100 синглийн жагсаалт юм. Синглүүдийг 7 хоногийн даваа гаригаас ням гариг хүртэлх борлуулалт, лхагва гаригаас мягмар гариг хүртэлх радиогоор цацагдсан үзүүлэлтээр жагсаадаг байна. Шинэ чартыг пүрэв гариг болгонд Billboard-аас гаргадаг бөгөөд чарт болгон дараа 7 хоногийн бямба гаригийн огноогоор нэрлэгддэг байна.
Ricky Nelson - Poor Little Fool .mp3/Анхны Billboard hot дуу/Жишээлбэл:
Даваа гариг, 7 сарын 1, борлуулалтын жагсаалт эхлэнэ
Лхагва гариг, 7 сарын 3, сонсож буй жагсаалт эхлэнэ
Ням гаригт, 7 сарын 7, борлуулалтын жагсаалт дуусна
Мягмар гаригт, 7 сарын 9, сонсож буй жагсаалт дуусна
Пүрэв гариг, 7 сарын 11-нд шинэ чарт 7р сарын 20 нэртэйгээр гарна.
Ricky Nelson -ы Poor Little Fool дуу 1958 оны 8р сарын 4өөс 8р сарын 30 хүртэл Billboard Hot 100-ын хамгийн анхны №1 дуу байсан юм.
Billboard Hot 100 чарт нь одоогоор яг 50 жил хэдхэн хоногийн нүүр үзээд байгаа бөгөөд одоогийн жагсаалт бол нэгдсэн дүнгээр жагсаадан бол 40 50-аад оны үед 3 зүйлээр жагсаадаг байжээ. /3 өөр чарт/Best Sellers In Stores - дэлгүүрүүдээр хамгийн их худалдаалагдсан жагсаалт/20-50 дуу/
Most Played By Jockeys - Jockey/өмнө нь тайлбарласан хэллэг/-үүдээр хамгийн их тоглуулсан жагсаалт /20-25 дуу/
Most Played In Jukeboxes - Ямар нэг хөгжим тоглуулагчаар хамийн их тоглуулагдсан жагсаалт
Эндээс Best Sellers In Stores үзүүлэлт нь одоогийн Hot 100-ын гол үзүүлэлт юм.
Үүний дараагаар уг 3 үзүүлэлт дээр Airplay буюу радиогоор цагцадах үзүүлэлт нэмэгдсэн ба эдгээрийг нэгтгэн TOP 100 xэмээх шинэ чарт 1955 оны 11 сарын 12нд гарсан байна.
1957 6р сарын 17нд онд Most Played In Jukeboxes чарт хаагдсан бөгөөд 58 оны 7 сарын 28 нд Most Played By Jockeys чарт хамгийн сүүлд гарсан байна. 1958 оны 8 сарын 4нд бүх урсгалын синглүүдийн чартыг HOT 100 гэж нэрлэсэн байна.
Posted by LMO
Keane хамтлаг өчигдөр BBC6-ийн Steve Lamacq-ийн шоун дээр ярилцлага өгснийхөө дараа буюу орон нутгийн цагаар оройн 5 цагийн үед өөрсдийн 3 дахь цомог Perfect Symmetry-ийн анхны сингл болон 10-р сарын 20-нд гарах The Lovers Are Losing дуугаа олны хүртээл болголоо. 
Гэвч сюрприз үүүгээр дууссангүй. Үүний дараа цомгийн өөр нэгэн дуу болох Better Than This дуугаа фенүүддээ зориулан радиогоор цацжээ. Яг энэ үеэр буюу хэдхэн цагийн өмнөхөн Португалийн нэгэн радиогоор Love Is The End хэмээх дууг нь /радиогийн хөтлөгч The Lovers Are Losing хэмээн андууран хэлжээ.../ хамгийн анх дэлхийд цацсан нь шуугиан тариад байна. 10-р сарын 13-нд нээлтээ хийх 11 дуу бүхий Perfect Symmetry өдгөө 4 дуугаа ил гаргасан нь зарим талаар цомгийн борлуултанд сөргөөр нөлөөлөх аюултай ч, төдий чинээгээр Keane хамтлагийг ямар хамтлаг болохыг харуулсан шинж болж байна гэж шинжээчид үзэж байна. Биднийг гайхшруулах Keane-ийн сюрпризүүд үүгээр дуусахгүй гэж найдацгаая...
Та бүхэнд амласан ёсоор манай блог гарсан дуунуудыг хамгийн түрүүнд хүргэж байгаадаа баяртай байна, KEANE-тэй, хөгжмийн ертөнцтэй холбоотой бүхнийг манай блогоос...
KEANE- Better Than This /radio edit/
KEANE- Love Is The End /radio edit/
KEANE- Lovers Are Losing
Posted by uundaa
8р сарын 21нд Maroon 5 хамтлаг "Goodnight Goodnight" дууныхаа шинэ синглээ гаргасан бол өчигдөр буюу 8р сарын 22нд уг дууныхаа шинэ клипээ music.yahoo.com-оор цацжээ. Mike Elizondo ба Mark "Spike" Stent нараар продусерлуулсан pop rock жэдрийн уг дуу нь цомогны 5дах буюу "If I Never See Your Face Again"-ы дараагийн сингл юм.
Клипны хувьд дэлгэцээ 2 хувааж before after гэсэн 2 өөр видео гарах бөгөөд үйл явдалыг харьцуулсан нь өвөрмөц болжээ. Зөвлөхөд эхлээд before-ийг үзчихээд дараа нь after-ийг нь үзвэл илүү ойлгогдогдох байх.
Тэрээр уг клипэнд 26 настай Candace Bailey тогложээ.
Maroon 5-Goodnight Goodnight.mp3
Posted by Admin
Hopes And Fears болон Under the Iron Sea цомгоороо хөгжим сонсогчдийн хайртай хамтлаг болсон Их Британий алдарт Keane хамтлаг өнөөдөр өөрийн албан ёсны сайт болох www.keanemusic.com-доо цомогнийхоо tracklisting буюу дууны нэрсийн дарааллыг зарлалаа...
10-р сарын 13-нд албан ёсоор UK-д худалдаанд гарах тус цомог нийт 11 дуунаас бүрдэх бөгөөд анхны бүтэн single нь Lovers Are Losing нэртэйгээр 10-р сарын 20-нд гарах ажээ. Дашрамд сануулахад KEANE хамтлаг маань 9-р сарын 29-нд Q Аwards-д зориулан цомгийнхоо нээлт болгон Лондонд тоглолт хийх юм байна.
1. Spiralling
2. The Lovers Are Losing
3. Better Than This
4. You Haven't Told Me Anything
5. Perfect Symmetry
6. You Don't See Me
7. Again And Again
8. Playing Along
9. Pretend That You're Alone
10. Black Burning Heart
11. Love Is The End
Үнэхээр гайхалтай, хэлэх ч үг алга, Spiralling ямар шинэ содон дуу байсныг бид одоо болтол шагшин магтсаар байна, тэгвэл жинхэнэ KEANE-ий дуунууд нэрнээсээ л ямар болох нь мэдэгддэг билээ... Бид хүлээж байна...
Posted by Uundaa
Алдарт Arctic Monkeys хамтлаг шинэ цомгийнхоо ажилд орсон байна. Гурав дахь бие даасан цомгийнхоо продюсерээр James Ford-ийг дахин сонгожээ. James тэдний “Favourite Worst Nightmare” цомгийг продюсерлэн өндөр амжилтанд хүргэсэн бөгөөд, энэ амжилтыг харгалзан үзэж Xfm Online, NME.com болон Digital Spy-ийн зөвшөлцөлийн үр дүнд дахин сонгогджээ.
“Daily Star”-д James: “Тэд дараагийн удаа яамар өнгө аясаар тоглохыг хэлэхэд дэндүү эрт байна. Тэд аль хэдийнээ том том өнгө аясуудыг олчихсон байгаа. Энэ цомог нь тэдний анхны цомгоос (2006 оны Whatever People Say I Am, That's What I'm Not) илүү баялаг байх болно. Би бага зэрэг R&B урсгал ч оруулахгүй – тэд юу тоглодогоо мэддэг.” Гэж мэдэгдсэн байна. Шинэ цомог маань ирэх оны эхээр гарах сурагтай. Хурдан гараасай.

Энэ оны 4 сарын 21-нд “The Last Shadow Puppets” хамтлаг сонсогч фэнүүдээ тэсэн ядан хүлээлэгсэн “The Age Of Understatement” хэмээх дебют цомгоо гаргасан билээ. Фэнүүдийн тэсэн ядан хүлээсэн учир нь...
“Arctic Monkey” хамтлагийн дуучин ритм гитарчин Alex Turner, “The Rascals” хамтлагийн дуучин, ритм гитарчин Miles Kane болон “Simian Mobile Disco”-ийн гишүүн James Ford нар хамтран “The Last Shadow Puppets” бүрэлдхүүнийг байгуулж “The Age Of Understatement” хэмээх дебют цомгийг гаргасан юм. Alex Turner болон Miles Kane нар нь Англиас гаралтай бөгөөд хоёулаа Бритиш Панк, Инди урсгалаар дуулдаг дуучид. Хамгийн гайхалтай нь уг хоёр дуучин маань үнэхээр өвөрмөц, өөрийн хэв маягтай тэгээд гайхалтай төстэй хоолойтой явдал юм. Энэ хоёр дуучны хамтарсан цомгийг яагаад ингэж тэсэн ядан хүдээсэн нь одоо ойлгомжтой. Цомог гарахаас өмнө хоёр дуучин маань цомогт орох дуунуудаасаа хэд хэдийг нь хамтран зөвхөн гитар дээр тоглон дуулсан бөгөөд энэ нь сонсогчдод нь үнэхээр таалагджээ. Тун удалгүй цомог гарч Alex, Miles хоёр ямар гайхалтай хосолсон, ямар гайхалтай авьяаслаг болохоо харуулан фэнүүддээ жинхэнэ гэнэтийн бэлэг барьжээ. Үүний учир нь уг цомогоо “London Metropolitan Orchestra”-тай хамтран сонгодог хөгжмийн дугаралтуудийг голлон дугаргаж инди урсгалд оруулан дуулсан явдал юм. Гайхалтай амжилт олсны баталгаа бол “The Age Of Understatement” цомог нь 2008 оны 4 сарын 21-нд гаран тэр даруйдаа буюу 4 сарын 27-нд “UK chart”-д 1-р байранд бичигдэж, одоогийн байдлаар Их Британид 128,358 хувь борлогдоод байгаа ба 2008 оны “Mercury Music Prize” шагналыг хүртсэн болно. Уг цомог нь нийт 12 дуутай бөгөөд дуунуудыг нэрсийн жагсаалтын хамт шууд татахаар болон 1 багцаар цомгийг татахаар байрлууллаа тул татаж аваад сонсоорой.
01 The Age of the Understatement
02 Standing Next to Me
03 Calm Like You
04 Separate and Ever Deadly
05 The Chamber
06 Only the Truth
07 My Mistakes Were Made for You
08 Black Plant
09 I Don't Like You Any More
10 In My Room
11 Meeting Place
12 The Time Has Come Again
Эсвэл:
Full album download
posted by N!ck'Up



