Billboard Hot 100 чартыг танилцуулахаар шийдлээ. Энэ нь америкт борлуулагдаж буй бүх урсгалын синглүүдийн чарт бөгөөд мөн тус тусын урсгалын Billboard чарт байдаг билээ. Billboard Hot 100 нь Америкт 7 хоног бүр BillBoard Сэтгүүлээс ашиг оролгоороо тэргүүлэн борлуулагдаж буй шилдэг 100 синглийн жагсаалт юм. Синглүүдийг 7 хоногийн даваа гаригаас ням гариг хүртэлх борлуулалт, лхагва гаригаас мягмар гариг хүртэлх радиогоор цацагдсан үзүүлэлтээр жагсаадаг байна. Шинэ чартыг пүрэв гариг болгонд Billboard-аас гаргадаг бөгөөд чарт болгон дараа 7 хоногийн бямба гаригийн огноогоор нэрлэгддэг байна.
Ricky Nelson - Poor Little Fool .mp3/Анхны Billboard hot дуу/
Жишээлбэл:
Даваа гариг, 7 сарын 1, борлуулалтын жагсаалт эхлэнэ
Лхагва гариг, 7 сарын 3, сонсож буй жагсаалт эхлэнэ
Ням гаригт, 7 сарын 7, борлуулалтын жагсаалт дуусна
Мягмар гаригт, 7 сарын 9, сонсож буй жагсаалт дуусна
Пүрэв гариг, 7 сарын 11-нд шинэ чарт 7р сарын 20 нэртэйгээр гарна.
Ricky Nelson -ы Poor Little Fool дуу 1958 оны 8р сарын 4өөс 8р сарын 30 хүртэл Billboard Hot 100-ын хамгийн анхны №1 дуу байсан юм.
Billboard Hot 100 чарт нь одоогоор яг 50 жил хэдхэн хоногийн нүүр үзээд байгаа бөгөөд одоогийн жагсаалт бол нэгдсэн дүнгээр жагсаадан бол 40 50-аад оны үед 3 зүйлээр жагсаадаг байжээ. /3 өөр чарт/
Best Sellers In Stores - дэлгүүрүүдээр хамгийн их худалдаалагдсан жагсаалт/20-50 дуу/
Most Played By Jockeys - Jockey/өмнө нь тайлбарласан хэллэг/-үүдээр хамгийн их тоглуулсан жагсаалт /20-25 дуу/
Most Played In Jukeboxes - Ямар нэг хөгжим тоглуулагчаар хамийн их тоглуулагдсан жагсаалт
Эндээс Best Sellers In Stores үзүүлэлт нь одоогийн Hot 100-ын гол үзүүлэлт юм.
Үүний дараагаар уг 3 үзүүлэлт дээр Airplay буюу радиогоор цагцадах үзүүлэлт нэмэгдсэн ба эдгээрийг нэгтгэн TOP 100 xэмээх шинэ чарт 1955 оны 11 сарын 12нд гарсан байна.
1957 6р сарын 17нд онд Most Played In Jukeboxes чарт хаагдсан бөгөөд 58 оны 7 сарын 28 нд Most Played By Jockeys чарт хамгийн сүүлд гарсан байна. 1958 оны 8 сарын 4нд бүх урсгалын синглүүдийн чартыг HOT 100 гэж нэрлэсэн байна.
Posted by LMO
Keane хамтлаг өчигдөр BBC6-ийн Steve Lamacq-ийн шоун дээр ярилцлага өгснийхөө дараа буюу орон нутгийн цагаар оройн 5 цагийн үед өөрсдийн 3 дахь цомог Perfect Symmetry-ийн анхны сингл болон 10-р сарын 20-нд гарах The Lovers Are Losing дуугаа олны хүртээл болголоо.
Гэвч сюрприз үүүгээр дууссангүй. Үүний дараа цомгийн өөр нэгэн дуу болох Better Than This дуугаа фенүүддээ зориулан радиогоор цацжээ. Яг энэ үеэр буюу хэдхэн цагийн өмнөхөн Португалийн нэгэн радиогоор Love Is The End хэмээх дууг нь /радиогийн хөтлөгч The Lovers Are Losing хэмээн андууран хэлжээ.../ хамгийн анх дэлхийд цацсан нь шуугиан тариад байна. 10-р сарын 13-нд нээлтээ хийх 11 дуу бүхий Perfect Symmetry өдгөө 4 дуугаа ил гаргасан нь зарим талаар цомгийн борлуултанд сөргөөр нөлөөлөх аюултай ч, төдий чинээгээр Keane хамтлагийг ямар хамтлаг болохыг харуулсан шинж болж байна гэж шинжээчид үзэж байна. Биднийг гайхшруулах Keane-ийн сюрпризүүд үүгээр дуусахгүй гэж найдацгаая...
Та бүхэнд амласан ёсоор манай блог гарсан дуунуудыг хамгийн түрүүнд хүргэж байгаадаа баяртай байна, KEANE-тэй, хөгжмийн ертөнцтэй холбоотой бүхнийг манай блогоос...
KEANE- Better Than This /radio edit/
KEANE- Love Is The End /radio edit/
KEANE- Lovers Are Losing
Posted by uundaa
8р сарын 21нд Maroon 5 хамтлаг "Goodnight Goodnight" дууныхаа шинэ синглээ гаргасан бол өчигдөр буюу 8р сарын 22нд уг дууныхаа шинэ клипээ music.yahoo.com-оор цацжээ. Mike Elizondo ба Mark "Spike" Stent нараар продусерлуулсан pop rock жэдрийн уг дуу нь цомогны 5дах буюу "If I Never See Your Face Again"-ы дараагийн сингл юм.
Клипны хувьд дэлгэцээ 2 хувааж before after гэсэн 2 өөр видео гарах бөгөөд үйл явдалыг харьцуулсан нь өвөрмөц болжээ. Зөвлөхөд эхлээд before-ийг үзчихээд дараа нь after-ийг нь үзвэл илүү ойлгогдогдох байх.
Тэрээр уг клипэнд 26 настай Candace Bailey тогложээ.
Maroon 5-Goodnight Goodnight.mp3
Posted by Admin
Hopes And Fears болон Under the Iron Sea цомгоороо хөгжим сонсогчдийн хайртай хамтлаг болсон Их Британий алдарт Keane хамтлаг өнөөдөр өөрийн албан ёсны сайт болох www.keanemusic.com-доо цомогнийхоо tracklisting буюу дууны нэрсийн дарааллыг зарлалаа...
10-р сарын 13-нд албан ёсоор UK-д худалдаанд гарах тус цомог нийт 11 дуунаас бүрдэх бөгөөд анхны бүтэн single нь Lovers Are Losing нэртэйгээр 10-р сарын 20-нд гарах ажээ. Дашрамд сануулахад KEANE хамтлаг маань 9-р сарын 29-нд Q Аwards-д зориулан цомгийнхоо нээлт болгон Лондонд тоглолт хийх юм байна.
1. Spiralling
2. The Lovers Are Losing
3. Better Than This
4. You Haven't Told Me Anything
5. Perfect Symmetry
6. You Don't See Me
7. Again And Again
8. Playing Along
9. Pretend That You're Alone
10. Black Burning Heart
11. Love Is The End
Үнэхээр гайхалтай, хэлэх ч үг алга, Spiralling ямар шинэ содон дуу байсныг бид одоо болтол шагшин магтсаар байна, тэгвэл жинхэнэ KEANE-ий дуунууд нэрнээсээ л ямар болох нь мэдэгддэг билээ... Бид хүлээж байна...
Posted by Uundaa
Алдарт Arctic Monkeys хамтлаг шинэ цомгийнхоо ажилд орсон байна. Гурав дахь бие даасан цомгийнхоо продюсерээр James Ford-ийг дахин сонгожээ. James тэдний “Favourite Worst Nightmare” цомгийг продюсерлэн өндөр амжилтанд хүргэсэн бөгөөд, энэ амжилтыг харгалзан үзэж Xfm Online, NME.com болон Digital Spy-ийн зөвшөлцөлийн үр дүнд дахин сонгогджээ.
“Daily Star”-д James: “Тэд дараагийн удаа яамар өнгө аясаар тоглохыг хэлэхэд дэндүү эрт байна. Тэд аль хэдийнээ том том өнгө аясуудыг олчихсон байгаа. Энэ цомог нь тэдний анхны цомгоос (2006 оны Whatever People Say I Am, That's What I'm Not) илүү баялаг байх болно. Би бага зэрэг R&B урсгал ч оруулахгүй – тэд юу тоглодогоо мэддэг.” Гэж мэдэгдсэн байна. Шинэ цомог маань ирэх оны эхээр гарах сурагтай. Хурдан гараасай.
Энэ оны 4 сарын 21-нд “The Last Shadow Puppets” хамтлаг сонсогч фэнүүдээ тэсэн ядан хүлээлэгсэн “The Age Of Understatement” хэмээх дебют цомгоо гаргасан билээ. Фэнүүдийн тэсэн ядан хүлээсэн учир нь...“Arctic Monkey” хамтлагийн дуучин ритм гитарчин Alex Turner, “The Rascals” хамтлагийн дуучин, ритм гитарчин Miles Kane болон “Simian Mobile Disco”-ийн гишүүн James Ford нар хамтран “The Last Shadow Puppets” бүрэлдхүүнийг байгуулж “The Age Of Understatement” хэмээх дебют цомгийг гаргасан юм. Alex Turner болон Miles Kane нар нь Англиас гаралтай бөгөөд хоёулаа Бритиш Панк, Инди урсгалаар дуулдаг дуучид. Хамгийн гайхалтай нь уг хоёр дуучин маань үнэхээр өвөрмөц, өөрийн хэв маягтай тэгээд гайхалтай төстэй хоолойтой явдал юм. Энэ хоёр дуучны хамтарсан цомгийг яагаад ингэж тэсэн ядан хүдээсэн нь одоо ойлгомжтой. Цомог гарахаас өмнө хоёр дуучин маань цомогт орох дуунуудаасаа хэд хэдийг нь хамтран зөвхөн гитар дээр тоглон дуулсан бөгөөд энэ нь сонсогчдод нь үнэхээр таалагджээ. Тун удалгүй цомог гарч Alex, Miles хоёр ямар гайхалтай хосолсон, ямар гайхалтай авьяаслаг болохоо харуулан фэнүүддээ жинхэнэ гэнэтийн бэлэг барьжээ. Үүний учир нь уг цомогоо “London Metropolitan Orchestra”-тай хамтран сонгодог хөгжмийн дугаралтуудийг голлон дугаргаж инди урсгалд оруулан дуулсан явдал юм. Гайхалтай амжилт олсны баталгаа бол “The Age Of Understatement” цомог нь 2008 оны 4 сарын 21-нд гаран тэр даруйдаа буюу 4 сарын 27-нд “UK chart”-д 1-р байранд бичигдэж, одоогийн байдлаар Их Британид 128,358 хувь борлогдоод байгаа ба 2008 оны “Mercury Music Prize” шагналыг хүртсэн болно. Уг цомог нь нийт 12 дуутай бөгөөд дуунуудыг нэрсийн жагсаалтын хамт шууд татахаар болон 1 багцаар цомгийг татахаар байрлууллаа тул татаж аваад сонсоорой.
The Age of the Understatement :
01 The Age of the Understatement
02 Standing Next to Me
03 Calm Like You
04 Separate and Ever Deadly
05 The Chamber
06 Only the Truth
07 My Mistakes Were Made for You
08 Black Plant
09 I Don't Like You Any More
10 In My Room
11 Meeting Place
12 The Time Has Come Again
Эсвэл:
Full album download
posted by N!ck'Up
2001 онд Жакал, Скрим, Шөнийн Галт Тэрэг зэрэг хамтлагууд хамтарсан тоглолт хийж, уг тоглолтоо Playtime хэмээн нэрийджээ. 2002 оноос уг тоглолтын нэрээр Playtime наадам анх удаагаа 5 хамтлагийн хамт зохион байгуулагдаж улмаар жил бүр болдог амьд хөгжмийн наадам болсон түүхтэй. 2008 онд Playtime наадам 7 дахь жилдээ болох гэж байна.
Наадам 23ны 12 цагаас 24-ны 23 цаг хүртэл зайсангийн амны "Богд хан" амралтын газар болно. Драмын театраас 23,24 ны 12 цагаас өдрийн турш автобусаар үнэ төлбөргүй үйлчилэх ба Гаднаас согтууруулах ундаа, хоол ундаа идэх зүйлс авч орохыг хориглох гэнэ.
Playtime наадам Монгол улсад 1990-ээд оны сүүлчээр, 2000 оны эхээр шинээр дэлгэрч эхэлсэн амьд хөгжмийн шинэ үеийн төлөөлөл хамтлаг дуучид, тэдгээрийн дуу хөгжмийг олонд хүрэгдэг наадам болсноороо онцлогтой юм. Бидний сайн мэдэх олон хамтлаг дуучид энэхүү хаадмаар танигдаж байсан түүхтэй.
Тус наадамд 2002 оноос хойш Нисванис, Шөнийн Галт Тэрэг, Чоно, Жакал, Madness, Булсарай, дуучин Отгоо, Алтан Ураг, Халуун Виски, X-vit, The Lemons, Метроном, Fire, L-Guards, Nomads, Honour The Sacrifice, Готика, Шүүдрийн Дусал, 1060, Моханик, Starfish, Zenith, Honeybees, UFO, A-sound, Greenwood зэрэг 170 гаруй хамтлаг, дуучид давхардсан тоогоор оролцож байсан түүхтэй.
2005, 2007 онуудад Пентатоник хөгжмийн дээд шагнал гардуулах ёслолд “Оны шилдэг амьд тоглолт” номинацид дэвшиж байсан. Энэхүү наадмын үзэгчдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. Playtime наадам 2002 800 гаруй үзэгчидтэй гараагаа эхэлж байсан бол 2008 онд наадмыг 3000-4000 хүн ирж үзэх төлөвтэй байна. Ялангуяа, сүүлийн 2-3 жилд үзэгчдийн тоо эрс өсөх хандлага ажиглагдаж байна.
Playtime 2008 наадам нь өмнөх жилүүдээс илүү онцлогтой болох гэж байна. Тухайлбал, хамтлаг дуучдын тоо 50-аас давах чиг хандлагтай. Playtime 2008 наадам анх удаа 2 хоногийн турш цэвэр агаарт хотын ойролцоо болох гэж байна. Playtime 2008 наадмын үеээр майханы хотхон буюу Playtime Camp байгуулагдаж, галын наадам, шөнийн цэнгүүн болж жинхэнэ утгаараа амьд хөгжмийн баярыг барууны томоохон наадмуудын жишгээр хийх гэж байна.
Playtime 2008 наадмын видео реклам, постер хэвлэмэл материалын эх бэлтгэлийг Лемон Продакшн хийж, UBS, Tv5, C1, Ntv зэрэг телевиз, хөгжмийн HIT, UBS music, music 9, Ntv music нэвтрүүлгүүд, хотын ихэнх ФМ радио станцууд мэдээллийн ивээн тэтгэгчээр ажилладаг. Энэ жилийн наадмын бичлэгийг ТВ-ээр дамжуулах болно. Мөн Playtime 2002-2008 оны DVD энэ оны намар худалдаанд гарах болно.
Наадамд “Болор цом”-ын эзэн модернист яруу найрагч Б.Галсансvх тэргvvтэй 10 гаруй яруу найрагч шvлэг найргаа унших юм. Яруу найрагч Б.Галсансvх “Бємбєр, гитар хvчтэй тоглосноороо рок хєгжим болохгvй. Рокын хамгийн гол зvйл шvлэг байдаг. Тэр утгаараа жинхэнэ орчин vеийн яруу найргийг мэдрvvлэх болно” хэмээсэн юм.
Мөн наадам цар хvрээгээ єргєжvvлж амьд хєгжим, орчин vеийн урлагийн наадам буюу зєвхєн дуу хєгжим бус яруу найраг, уран зураг, фото зураг, загвар дизайн, модерн бvжгийг хамарсан томоохон наадам болох аж.
Миний бодлоор бол 5000 төгрөгнөөсөө гадна ахуйхан шиг мөнгөтэй очихгүй бол 2 хоногийн турш өөрөө идэж уух юмгүй очих тул болохгүй шинжтэй. Бараг аялалаар явж байгаа юм шиг л хувцас хунар майханаа авч очдоггүймаа гэхэд ядаж үүргэвчтэй явбал тохиромжтой байх. Мэдээж хулгайч нар олон байх л байлгүй. Болгоомжтой явах хэрэгтэй. Мэдээж нээлт нь чухал ч Зарим нь бараг 24нд очвол зүгээр байхдаа. Хаалтаар илүү гоё хамтлагууд дуулдаг шүү дээ.
Миний тооцоолсоноор бол 1.1060 2.Alien 3.Aysiin Salhi 4.Donor 5.Greenwood 6.Honey Bees 7.Honour of the sacrefice 8.Huuchni tamga 9.L(ife) guards 10.Mohanik 11.Ogtorgui 12.Pips 13.Shuudriin dusal 14.Soft core 15.Starfish 16.Sunderia 17.UFO 18.Vatame 19.White shadow 20.Zenith 21.Zugeer l 22.north ducks 23.a sound 24.Light 25.Нисванис, 26.Шөнийн Галт Тэрэг, 27.Чоно, 28.Жакал, 29.Madness, 30.Булсара /“Хоосон ертєнц” гэдэг шинэ цомгийн нээлт хийнэ/ 31.Алтан Ураг, 32.Халуун Виски, 33.X-vit, 34.Nomads, 35.Honour The Sacrifice, 36.Готика, 37.casper 38.ocean 11 39.шалом 40.strangers 41.crack 42.metronome 43.Attack 44.Сансара 45.fire 46.Zero 47.Нар сар 48.Moon 49.otgoo 50.Legends 51.Rockfrog 52.Saran 53.Dizzy 54.stop г.м мэдэх мэдэхгүй ийм хэдэн хамтлаг дуучин орох байх. Зарим нь орохгүй ч байж магад. Мэдээж дээрээс нэмэгдэж шинэ залуу дуучид бүртгүүлнэ. Ингээл 50 гаруй болж байгаа байх
Энэ удаагийн чарт буландаа Английн чартыг танилцуулахаар шиидлээ. Манай сайт чарт буландаа чартын нэгт орсон дууг танилцуулан мөн 10дууг шууд татахаар тавьдаг билээ. UK чартын нэгт орсон Katy Perry-ийн I Kissed A Girl дууг танилцууж байна. Pop, pop rock, electro genre-ын уг дуу нь 2008 оны 5 сарын 6нд USA болон Canada-д ,7 сарын 18 europe-д, 19нд австральд, 30нд UK-д нээтэй хийсэн юм. Уг дуу нь Perry-ын 2дах бие даасан цомог болох Dr. Luke продусерлсэн One of the Boys-д багтсан дуу юм. Perry уг дууныхаа талаар хэлэхдээ: "шидэт үзэсэсгэлэнт бүсгүйн тухай" гэжээ. 2008 оны 7 сарын 26 нд биллбоард топ 100д багтсан бөгөөд Rock Era-ын 1000дах chart-topper болсон. Мөн Canadian Hot 100, the Swedish Singles Charts, the Australian ARIA Singles Chart-уудад тэргүүлээд байгаа юм. Та чартаа харж татаж авна уу!!!
1 Katy Perry-I Kissed A Girl
2 Kid Rock-All Summer Long
3 Dizzee Rascal and Calvin Harris-Dance Wiv Me
4 Script-The Man Who Can't Be Moved
5 Verve-Love Is Noise
6 Jordin Sparks Ft Chris Brown-No Air
7 Noah & The Whale-5 Years Time
8 Ne-Yo-Closer
9 Rihanna-Disturbia
10 Basshunter-All I Ever Wanted
Өнөөдөр Улаанбаатарын цагаар 18.50-д keanemusic.com бидэнд KEANE хамтлагийн шинэ цомгийн эхний сингл болох Spiralling-ийг үнэгүй татах боломжийг олголоо. Үнэхээр ч шинжээчид, ажиглагчид, фенүүдийнхээ хүлээж байсан шинэ KEANE өнөөдөр мэндэллээ. Гайхалтай мэдрэмж, 80-аад оны хөгжим шиг танд сонсогдох ч энэ бол орчин үеийн KEANE... Тиймээ, энэ бол шинэ KEANE, шинэ хөгжим, шинэ мэдрэмж, татаад үз, харамсахгүй гэдэгт итгэж байна, мөн энэ дууг энэ зуны гол хитүүдийн нэг болно гэдэгт эргэлзэхгүй байна.
Татах
Татах /gogo.mn/
Дууны үг: Spiralling (Radio Edit)
Ooo!
Ooo!
I'm waiting for my moment to come
I'm waiting for the movie to begin
I'm waiting for a revelation
I'm waiting for someone to count me in
Cos now I only see my dreams, in everything I touch
Feel their cold hands on, everything that I love
Cold like some, magnificant skyline
Out of my reach, but always in my eyeline now
We're tumbling down
We're spiralling
Tied up to the ground
We're spiralling
I fashioned you from jewels and stone
I made you in the image of myself
I gave you everything you wanted
So you would never know anything else
But everytime I reach for you, you slip through my fingers
Into cold sunlight, laughing at the things that
I had planned, the map of my world gets
Smaller as I sit here, pulling at the loose threads now
We're tumbling down
We're spiralling
Tied up to the ground
We're spiralling
When we fall in love
We're just falling
In love with ourselves
We're spiralling
Did you wanna be a winner?
Did you wanna be an icon?
Did you wanna be famous?
Did you wanna be the president?
Did you wanna start a war?
Did you wanna have a family?
Did you wanna be in love?
Did you wanna be in love?
I never saw the light
I never saw the light
I waited up all night
But I never saw the light
When we fall in love
We're just falling
In love with ourselves
We're spiralling
We're tumbling down
We're spiralling
Tied up to the ground
We're spiralling
Ooo!
Ooo!
Өмнөх рээгий урсгалын талаар тайлбарлахдаа хөгжим нь off-beat дээр явдаг гэж тайлбарлаж байсан билээ. Үүнээс beat гэдэг хэллэг/term/-ыг тайлбарлая гэж бодлоо.
Беат/цохилт/ нь хөгжмийн ертөнцийн салшгүй нэг хэсэг билээ. Жишээлбэл метроном гэж төхөөрөмж дээр дуугаралт болгон нь беатээр дуугардаг. Тэхникчилбэл беат нь ритм/хэмнэл/-ийн нэгж болох pulse -ийг илэрхийлдэг. Мөн beat level буюу Октав болгонд зохицож дуугардаг pulse-уудыг хэлнэ. Мөн доорх зүйлсийг илэрхийлж болох юм.
- Нэгж хугацаан болгон, метроном-ын хөдөлгөөнд тохирох цохилтСул болон хүчтэй цохилтууд нь time signature буюу нотны 2 зураасны хооронд тогтмолоор багтдаг ба үүний хурдыг темпо гэдэг зүйлээр хэмждэг. time signature дээр беат нь 3/4 гэсэн тэмдэглэгээний сууриар илэрдэг. Ихэвчлэн ингэж бичдэгээс ихэнх хүмүүс беатыг нь 4т нот гэж боддог байх. Гэвч 6/8 гэж байдаг. Энд цохилт нь 8т нотоор явна гэсэн үг. Дээд хэсэг нь хэдэн удаа гэдгийг илэрхийлдэг. Сул хүчтэй цохилтуудыг мөн ангилдаг.
- Тодохой цаг бүрийн хооронд дугарах цохилт
- Ихэнх хөгжимийн урсгалд беат нь бага хэмжээгээр ордог /rhytm, groove г.м/. Харин хип хоп music-т беат нь бүх хөгжмийг /ая буюу дуулж байгаагаас бусад хэсэгт/ илэрхийлж чадахуйцаар ордог байна.
Downbeat
Энэ нь хөгжмийн эхний бар-д буюу октавд тохиолдох цохилт юм. Өөрөөр хэлбэл хэмжээ болгоны эхэнд удирдаачийн дохиур доошилсоны дараах цохилт юм.
Upbeat
Үүнийг anacrusis гэдэг. Октав болгоныхоо хэмнэлийн хүчтэй хэсэгтэх цохилт. Төгсгөлийн беат нь жирийн 4/4 дээр явдаг ч дараагийн bar-аасаа хүчтэй бол upbeat.
Backbeat
Энэ нь 4/4 болон 8/12 bar-ын 2 дох ба 4 дөх цохилт болгоныг хэлдэг.
Жишээлбэл: 4/4 барын 1 2 3 4 гэсэн цохилтын 1 нь довнбеат
Хэрэв 4 нь дараагийн бараасаа давсан байвал upbeat. up ба down гэдэг нь ердөө л удирдаачийн савааны хөдлөгөөн юм.
Afterbeat гэдэг цохилт нь хүчтэй талруугаа байхыг хэлдэг. өөрөөр хэлбэл 2 3 4 дэх цохилт
1 2 3 4 1 2 3 4 DownbeatOff-beat
1 2 3 4 1 2 3 4 Upbeat
1 2 3 4 1 2 3 4 Afterbeat
Энэ нь хөгжмийн бар-ын сул хэсгийг хэлдэг. Downbeat Upbeat нь хүчтэй цохилт юм. Өөрөөр хэлбэл 1 болон 3р нь хүчтэй beat байвал 2 4-р нь off-beat юм. энд 1 3 нь зөвхөн 2 4 өөсөө хүчтэй бөгөөд 2 4 нь сул байх нь чухал. Энэ цохилт нь ска хөгжмийн урсгалд их тохиолддог.
Бичлэгийн төрөл: TERM
Фенүүдээ удтал хүлээлгэсний эцэст Keane хамтлаг 3 дахь цомогнийхоо нэрийг товтой нь зарлалаа. 10-р сарын 13-нд UK-д худалдаанд гарах шинжээчдийн нэлээн итгэл хүлээлгэж байгаа энэ цомогны нэр PERFECT SYMMETRY байх ажээ.
2007 оны 10-р сард Q сэтгүүлд өгсөн ярилцлагандаа төгөлдөр хуурч Tim Rice-Oxley анх 3 дахь цомог хийгдэж эхэлсэн тухай зарласан бөгөөд Tom Chaplin хэлэхдээ "Бидэнд Everybody's Changing-ээс ч илүү хит болох уянгалаг, гайхалтай нэгэн дуу байгаа, түүний нэр нь Perfect Symmetry." гэсэн юм...
Тэр цагаас хойш Keane хамтлагийн албан ёсны веб сайт нь блогийн хэлбэрт шилжин, хамтлагийнхан өөрсдөө нийтлэл бичин, шинэ цомогны ажлын талаар уншигчидтайгаа хуваалцаж байсан билээ. Харин өнөөдрөөс буюу 8-р сарын 1-ээс эхлэн цоо шинэ стильтэй keanemusic.com та бидэнд хүрч эхэлж байгаа бөгөөд түүн дээр цомогны дуунууд ерөнхийдөө дууссан бөгөөд одоо artwork-оо хийж байна гэж мэдээлжээ.
Шинэ цомогны эхний сингл 8-р сарын 4-нд keanemusic.com дээр үнэгүй татагдахаар тавигдах бөгөөд веб сайт ч гэсэн түүнд зориулан тоолуурыг гүйлгэж байна.
Keane хамтлаг анхны гаргасан Hopes and Fears цомгоо дэлхий даяар 5 сая борлуулж, дараагийн цомог Under The Iron Sea нь UK-ийн жагсаалтыг 2 сар тэргүүлж байлаа. Грэммигийн шагналд 2 удаа нэр дэвшиж байсан тус хамтлагийн шинэ цомог болон шинэ дуунууд нь энэ жилийн Грэммигийн наадамд өдгөө шуугиан тарьж байгаа өөр нэг Britpop хамтлаг Coldplay-тэй өрсөлдөх хамгийн боломжтой хэмээн ажиглагчид үзэж байнаа.
Musicstreamnsongs та бүхэнд Keane хамтлагийн шинэ цомгийн талаарх мэдээг байнга, түргэн шуурхай хүргэх болноо.